Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ

“Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг олон улсын аргачлалын дагуу хамгийн бодитоор тодорхойлно”

ҮХХ түүнтэй холбоотой:

  • Өмчлөх,
  • Эзэмших,
  • Захиран зарцуулах,
  • Худалдах, худалдан авах, арилжих,
  • Бэлэглэх,
  • Өв залгамжлуулах,
  • Түрээслүүлэх,
  • Барьцаалах,
  • Даатгах, даатгуулах,
  • Хөрөнгө оруулалтын журмаар ашиглуулах,
  • Бүртгүүлэх зэрэг харилцааг хэрэгжүүлэхэд хөрөнгийн үнэлгээ хийлгэх шаардлагатай болдог.

Тэнхлэг зууч компанийн ҮХХ-ийн нэгдсэн мэдээллийн санд Улаанбаатар хот, орон нутгийн бүхий л ҮХХ-ийн дэлгэрэнгүй мэдээлэл, сүүлийн 15 жилийн үнийн түүхчилсэн мэдээ бүртгэгдсэн. ҮХХ-ийн нэгдсэн мэдээллийн сангийн мэдээлэлд тулгуурлан тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн үнэлгээчин харилцагчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөрөнгийн өнөөгийн төдийгүй өнгөрсөн, ирээдүйн үнэлгээг тодорхойлж, үнэлгээний тайланг англи, монгол хэл дээр боловсруулан өгөх боломжтой.

Төрөл, онцлог: 

  • Олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотой газар ҮХХ-ийн үнэлгээг тодорхойлох
  • Банк, ББСБ-уудын барьцаа хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоох
  • Хувийн хэвшлийн байгууллага, хувь хүмүүсийн ҮХХ-ийн үнэлгээг тодорхойлох
  • Газрын үр ашиг бүхий оновчтой ашиглалтын сонголт хийх
  • ҮХХ-ийг шинэчлэх эсэхийг шийдвэрлэх
  • ҮХХ-ийн үнэлгээний эцсийн зохицуулга хийх (дахин үнэлгээ хийх)
  • Тусгай зориулалт бүхий объектын үнэлгээ хийх
  • Хууль, хяналтын байгууллагад ҮХХ-ийн зах зээлийн үнэлгээ гаргаж өгөх