Үл хөдлөх хөрөнгийн менежмэнт

Create value in your business with us

“Хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлж, үр ашгийг нэмэгдүүлнэ”

ҮХХ, орон сууц, оффисийн зориулалттай барилга, байгууламжийг удирдах, ашиглах, хадгалах, хамгаалах зорилгоор өмчлөгчийн нэрийн өмнөөс ҮХХ-ийн менежментийн үйлчилгээг гэрээний үндсэн дээр үзүүлдэг үйлчилгээ юм.

Урт хугацааны туршид барилгын үнэ цэнийг өсгөх, худалдан авагч, түрээслэгчдийн сэтгэл ханамжийг хамгийн өндөр байлгахтай холбоотой цогц үйл ажиллагааг ҮХХ-ийн менежментийн үйлчилгээгээр хэрэгжүүлнэ.

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

  • Санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх
  • Өөрсдийн бодит туршлага дээр суурилсан менежментийн санал зөвлөмж боловсруулах
  • Үнийн бодлогыг боловсруулж, төлөвлөлт (стратеги, маркетинг) хийх
  • Ашиглалтын чиглэлийг өөрчлөх, сайжруулах, шинэчлэх боломжийг судлах
  • Зах зээлд эзлэх байр суурийг тодорхойлох
  • Зах зээлийн судалгаа шинжилгээг тогтмол хийж, ирээдүйн төлөвлөлт стратегийг тодорхойлох
  • Эрсдэлийн үнэлгээ хийх, зохих даатгалын үйлчилгээнд хамруулах
  • Түрээслэгчдийг зөв сонгон, тэднийг ажиллах нөхцөлөөр хангаж, дэмжлэг үзүүлэх
  • Түрээслэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжиж зөвлөгөө өгөх, сургалт, өдөрлөг зохион байгуулах
  • Дотоод хяналт тавьж, түрээслэгчид, харилцагчид, ажиллагсдын хоорондын харилцааг зохицуулж, хууль эрх зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх
  • Түрээсийн болон бусад холбогдох гэрээнд хяналт тавих
  • Түрээсийн үйл ажиллагааны орлогын тайлан, капиталын зардал, засвар үйлчилгээний зардлын тайланг сар, улирал тутам бэлтгэж өмчлөгчид танилцуулах гэх мэт.