Үл хөдлөх хөрөнгийн маркетинг, борлуулалт

We sell value

“Маркетингийн зардлыг бууруулж, борлуулалтын хурдыг нэмэгдүүлнэ”

Төслийн маркетинг, борлуулалтын үйл ажиллагааг гэрээгээр гүйцэтгэж, төсөл хэрэгжүүлэгч компанийн борлуулалт болон санхүүгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн хамтын ажиллагааны хэлбэр юм.

Энэхүү үйлчилгээний хүрээнд бид зах зээлийн эрэлт, хэрэгцээ, чиг хандлага болон төслийн онцлогийг судалсны үндсэн дээр тухайн үл хөдлөх хөрөнгөд тохирсон маркетинг, борлуулалтын стратеги төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлж, борлуулалт хийнэ.

Бидний борлуулалтын онцлог нь:

  • Судалгаан дээр үндэслэн зорилтот худалдан авагчаа тодорхойлно
  • Зорилтот худалдан авагчдад зориулсан онцлог контент бүтээнэ
  • Борлуулалтын албыг мэргэжлийн түвшинд ажиллуулна
  • Мэргэжлийн өндөр ёс зүйтэй баг таныг төлөөлж ажиллана
  • Борлуулалтын сэжмүүдийг тодорхойлох судалгааны ажил тогтмол хийгдэнэ
  • Зөвхөн анхдагч зах зээл дээр ажиллана

 Хамтын ажиллагааны давуу тал:

  • 15 жилийн туршлагатай мэргэжлийн баг хамт олон тантай хамтран ажиллана
  • ҮХХ-ийн зах зээлийн мэдээлэл, судалгаагаар байнга хангагдана
  • Үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн мэдээллийн сантай
  • Худалдан авагчдын мэдээллийн сантай
  • Өөрийн гэсэн маркетингийн суваг, бүтээгдэхүүнтэй
  • Банк, банк бус санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах байдлаар борлуулалтыг дэмжинэ
  • Борлуулалтын дараахи үйлчилгээ буюу үл хөдлөх хөрөнгийн менежментийн тал дээр зөвлөгөө өгөх хөрөнгийн үнэ цэнэ, концепцийг эрүүлээр хадгалах зөвлөмж боловсруулж өгнө
  • Монголын Үл Хөдлөх Хөрөнгө Зуучлагчдын Нэгдсэн Холбооны гишүүн 30 гаруй байгууллагууд болон тэдгээрийн 100 гаруй Реалторуудад төслийн талаар мэдээллийг албан ёсоор танилцуулан хамтран ажиллана.
  • ҮХХ-ийн туршлагатай 5 компанитай хамтран ажиллаж, давхар борлуулалт хийнэ

Хийгдэх үйл ажиллагаа:

  • Судалгааны үр дүнд тулгуурлан зорилтот худалдан авагчийг тодорхойлох
  • Борлуулалт маркетингийн стратеги, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх
  • Зорилтот худалдан авагчийн анхаарлыг татах, сонголт хийх, худалдан авалт хийх шийдвэрт нь нөлөөлөх контентуудын санааг гаргах, бүтээх
  • Бүтээсэн контентуудаа зорилтот худалдан авагчийн мэдээлэл авдаг сувгуудаар түгээж, цацах
  • Вэб сайт бүтээж, хөгжүүлж, агуулгаар баяжуулах
  • Сошиал сайтуудыг хөтөлж, хөгжүүлэх
  • Загварын байр, борлуулалтын албыг ажиллуулах
  • Зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн хүрээнд түүний нэрийн өмнөөс захиалгын гэрээний нөхцөлийн талаар захиалагчтай тохиролцох, гэрээ байгуулах
  • Худалдан авагчтай харилцах, халамжлах, төлбөр төлөлтийн графикт хяналт тавих

Бидний туршлага:

Бид  2005 оноос өнөөг хүртэл дараахи төсөл хэрэгжүүлэгч компаниудын маркетинг, борлуулалтыг хариуцан ажилласан байна.

  1. “Орчлон констракшн” ХХК       
    40 айлын орон сууц, ХУД
    80 айлын орон сууц, БГД
    80 айлын орон сууц, БГД
    New Face Garden, 200 айлын орон сууц, ХУД
    Orchlon Residential, 1056 айлын орон сууц, СХД

  2. “Project Х” ХХК                       
    84 айлын орон сууц, БГД
    112 айлын орон сууц, СХД

  3. “Delta - P” ХХК                         
    Elite Residence, 21 айлын орон сууц, СБД
    Nomnoo Residence, 60 айлын орон сууц, БЗД

  4. “M&G Construction” ХХК          
    96 айлын орон сууц, БЗД

  5. “Тэнгэр ээл” ХХК                     
    22 айлын орон сууц,

  6. “Great Khan Willco” ХХК           
    18 айлын мансардтай орон сууц, БГД

  7. “Zarubejstroi” ХК                      
    Москва хороолол, 580 айлын орон сууц, СХД

  8. “Баясах трейд” ХХК                 
    Khatan Tuul Residence, 30 айлын орон сууц, ХУД

  9. “Green House City” ХХК            
    Green House Residence, 35 айлын орон сууц, ХУД

  10. Иргэн Б.Нарангэрэл                
    Наран өргөө, 60 айлын орон сууц, БЗД          

  11. Жаргалант чандмань              
    Чандмань өргөө, 32 айлын орон сууц, БЗД

  12. “Монолит талст” ХХК              
    Залуу гэр бүл, 35 айлын орон сууц, БЗД

  13. “Актив хийц констракшн” ХХК
    Терра апартмент, 64 айлын орон сууц, ХУД

  14. “Зиллион ХХК                         
    32 айлын орон сууц, СХД

  15. “Алтан трейд ХХК                   
    Өргөө-69, 140 айлын орон сууц, БГД

  16. “Баян жонш ХХК                      
    Апартмент-88, 88 айлын орон сууц, СХД

  17. Орхон Их Сургууль                 
    Алтан өргөө, 30 айлын орон сууц, ХУД

Танилцуулга ТАТАЖ АВАХ

МЕДИА ХЭРЭГСЛҮҮД

Media is power

SHINEBAIR.MN

Шинэ орон сууцны нэгдсэн мэдээллийн төв буюу худалдан авагчдад шинэ орон сууцны төслүүдийн мэдээллийг нэг дороос хүргэх зорилготой www.shinebair.mn вэбсайт. Танилцуулснаас хойш өнөөг хүртэл Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт орон сууцны төсөл хэрэгжүүлсэн 300 гаруй барилгын компанийн 600 гаруй орон сууцны төсөл, 70 гаруй амины орон сууцны төсөл манай сайтаар дамжин мэдээлэл, зар сурталчилгаагаа олон нийтэд хүргэсэн байна.

Үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгч, борлуулагч танд Shinebair.mn орон сууцны мэдээллийн сайттай хамтарч ажилласнаар дараахи давуу тал бий болно.

  1. Өөрийн компанийн орон зайтай болно.Тусгай вэбсайт хөгжүүлэх цаг зардлаа хэмнэнэ.
  2. Төслийнхөө мэдээллийг хаа ч байхгүй өргөн боломжоор хэрэглэгчдэд танилцуулна.
  3. Вэб сайт дээрхи мэдээллээ өөрөө удирдана, шинэчилнэ.
  4. Бусад үүсвэр дээрхи өөрийн мэдээлэлтэйгээ холбох боломжтой.
  5. Сар болгоны ОРОН СУУЦНЫ ҮНИЙН СУДАЛГАА-г хямдралтай авна.
  6. Мэдээллийг баннер хэлбэрээр болон онцлох төсөл болгох зэргээр бусдаас давуу тал олгогдоно.
  7. Хөнгөлөлт урамшуулал болон төслийн тухай бүхий л мэдээллээ сайтаар дамжуулан нийтэд үнэгүй мэдээлэх боломж.
  8. Хүссэн үедээ төслийн мэдээлэл авсан хүний тоог статистик тайлан хэлбэрээр харах боломжтой.

Танилцуулга ТАТАЖ АВАХ

ZUUCH.MN

Хоёрдогч зах зээл дээрхи ҮХХ-ийн нэгдсэн мэдээллийн сан буюу үл хөдлөх хөрөнгө худалдагч, худалдан авагч нарыг холбох зорилго бүхий вэб сайт юм. Сайтын онцлог, давуу тал:

  • Хоёрдогч зах зээлийн хамгийн өргөн мэдээллийн сүлжээ
  • ҮХХ-ийн үнэ ханшийн мэдээлэл авах боломжтой
  • Мэдээллээ өөрөө удирдах, шинэчлэх боломжтой
  • Өөрийн мэдээллийг онцлох хөрөнгө болгон бусдаас давуу болгон сурталчилах

Миний байр нэвтрүүлэг

Нэвтрүүлгийн зорилго нь үл хөдлөх хөрөнгө худалдан авагчдад зөв сонголт хийхэд нь туслах зорилгоор мэргэжлийн зөвлөгөө өгч, мэдлэг, мэдээллээр хангах явдал юм.

“Миний Байр” нэвтрүүлгийн оролцогчид нь олон жилийн туршлагатай үл хөдлөх хөрөнгийн компаниудын захирлууд, мэргэжилтнүүдээс бүрддэг бөгөөд тэд шинэ орон сууц, оффис, худалдаа үйлчилгээний төслүүдтэй танилцаж, тус үл хөдлөх хөрөнгийн давуу болон сул тал, хэнд тохирох талаар мэргэжлийн тайлбар, зөвлөгөө өгдөг.

Танилцуулга ТАТАЖ АВАХ