Тэнхлэг зууч компанийн судалгаа, зөвлөх үйлчилгээний онцлог, давуу тал:
Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, олон улсын байгууллагуудтай хамтран хот төлөвлөлт, хөгжүүлэлтийн төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд доорхи үйлчилгээнүүдийг үзүүлж байна.
Үзүүлж буй үйлчилгээ | Тайлбар |
Хот байгуулалтын мэдээллийн сан | Хот байгуулалт (нийгэм, эдийн засаг, байгаль орчин, барилга, байгууламж, дэд бүтэц)-ын мэдээллийн санг хөгжүүлэх, баяжуулах; |
Төслийн санаачилга ба хэрэгжүүлэлт | Хот төлөвлөлт, хотын хүн амын хөгжлийн чиглэлээр төсөл, хөтөлбөр санаачлах, боловсруулах, санхүүжилт босгох, хэрэгжүүлэх; |
Техник эдийн засгийн үндэслэл | Хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, ҮХХ-ийн төслийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, концепци боловсруулах; |
Байгаль орчин ба нийгмийн нөлөөллийн судалгаа | Хүн амын нягтрал, суурьшил, хот суурин газрын зөв зохист төлөвлөлт, хуваарилалтыг боловсронгуй болгоход чиглэсэн судалгаа шинжилгээ хийх, санал зөвлөмж боловсруулах; |
Дахин төлөвлөлтийн судалгаа | Гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин барилгажуулах, газар шинэчлэн зохион байгуулах төслүүдийн хүрээнд оршин суугчид, бизнес эрхлэгчидтэй хамтарч ажиллах, газар чөлөөлөхөд мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах; |
Хяналт-шинжилгээ ба үнэлгээ | Хот төлөвлөлт, хүн амын хөгжилтэй холбоотой төсөл, хөтөлбөрүүдийн мониторинг, үнэлгээ хийх, санал зөвлөмж боловсруулах, судалгаа мэдээллээр хангах; |
Аймаг, нийслэл, сум, дүүргийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ, дүн шинжилгээ хийх, үр ашгийг нэмэгдүүлэх, зөвлөмж боловсруулах; |
Барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт 10 гаруй жил ажилласан, зөвхөн энэ салбартаа мэргэшсэн үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн, судлаачид барилга, үл хөдлөх хөрөнгийн төслийн төлөвлөлт, концепт дизайн боловсруулахаас эхлээд борлуулж дууссаны дараахи үйлчилгээ хүртэл бүх төрлийн судалгааг Олон улсын арга, аргачлалын дагуу гүйцэтгэж, үр дүн дээрээ үндэслэн зөвлөгөө өгдөг.
Үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгчид, хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтанд зориулж, Үл хөдлөх хөрөнгийн төслийн Техник Эдийн Засгийн Үндэслэл боловсруулж өгөх үйлчилгээ.
Барилга үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалт хийхэд шаардлагатай судалгаа хийж, хөрөнгө оруулагчдад хэрэгцээтэй санал зөвлөмжүүдийг өгөхөөс гадна, бизнес төлөвлөгөө, төслийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулахад дэмжлэг болно. Олон улсын аргачлал, стандартын дагуу боловсруулах бөгөөд ингэснээр аль ч орны хөрөнгө оруулагчдад хүлээн зөвшөөрөгдөх төслийн бичиг баримт болж чадна.
Төслийн багийн ОУ-ын Зөвлөх компани, хамтрагч: