Бид судалгааг яаж хийдэг вэ?
Хамгийн бүтээмж өндөртэй
Хамгийн зардал багатай
Хамгийн хүртээмж ихтэй аргуудыг ашиглан
Хамгийн бодитой үр дүнг гаргадаг.
Мэдээлэл цуглуулах аргачлал
“Тэнхлэг зууч" ХХК-ны Үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн нэгдсэн сан
Тэнхлэг зууч ХХК 2013 оноос өнөөг хүртэл Монгол Банктай хамтран орон сууцны үнийн индекс сар болгон тооцож байгаатай холбоотойгоор Үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлж, судалгааны томоохон бааз суурь бий болгон, хөгжүүлж ажиллаж байна.

Зорилго
Улаанбаатар хотын төдийгүй Монгол Улсын бүх үл хөдлөх хөрөнгүүдийн дэлгэрэнгүй бүртгэл үүсгэж, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх. Мэдээллийн санд үндэслэн Улаанбаатар хотын болон үндэсний хэмжээний үл хөдлөх хөрөнгийн индикатор үзүүлэлтүүдийг тогтмол тооцож гаргах зорилготой.
Зорилтууд
- Монгол Улсын бүх үл хөдлөх хөрөнгүүдийг бүртгэх, нэгдсэн онлайн мэдээллийн систем бүрдүүлэх
- Орон сууцны үнийн индекс, Түрээсийн үнийн индекс (Housing Price Index, Housing Rental price index)
- Орон сууцны боломжийн индекс (Housing affordability index, Housing Opportunity Index)
- Орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн мэдээлэл
- Орон сууцны болон түрээсийн дундаж үнийн мэдээлэл, бүсээр, дүүргээр сар болгон гаргах
Давуу тал
- Зориулалтын бүртгэлийн програм хангамжтай
- Мэдээллийг сар бүр тогтмол шинэчилдэг
- Хөрөнгө тус бүрийн хувьд дэлгэрэнгүй мэдээлэл, зурагтай
Манай мэдээллийн санд дараах тооны үл хөдлөх хөрөнгийн дэлгэрэнгүй мэдээлэл байршиж байна.
4022
Орон сууцны барилга (Шинэ, хуучин орон сууц) 240'272 айлын орон сууц
350
Хаусын бүртгэл 4'700 айлын хаус, таунхаус
1542
Худалдаа үйлчилгээний төвтэй барилга
10960
Хашаа байшингийн бүртгэл
406
Зуслангийн бүртгэл 2013 оноос хойш давхардаагүй тоогоор
9145
Газрын бүртгэл 2013 оноос хойш давхардаагүй тоогоор