“НАЗУ ПРОПЕРТИ", "ХАУС ЖЭЙД" ХХК-ИУДЫН ТҮНШЛЭЛЭЭС ХОХИРСОН ИРГЭДИЙГ ОРОН СУУЦЖУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

2020/02/27
“НАЗУ ПРОПЕРТИ", "ХАУС ЖЭЙД" ХХК-ИУДЫН ТҮНШЛЭЛЭЭС ХОХИРСОН ИРГЭДИЙГ ОРОН СУУЦЖУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчмын хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчээр  2013 онд “Назу групп” ХХК шалгарсан боловч түүнээс хойш “Назу Проперти” ХХК, “Назу проперти” ХХК болон “Хаус Жэйд” ХХК-иудын түншлэл болгон нэрээ өөрчилсөн байна. 

2013 оноос хойш дээрхи компаниуд нь  гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргаж иргэдийг хохироосон асуудал үүсгэсэн тул Нийслэлийн Засаг Дарга С.Амарсайхан төсөл хэрэгжүүлэх эрхийг нь цуцалж, хохирсон иргэдийг орон сууцаар хангах үйл ажиллагааг яаралтай зохион байгуулахыг “Нийслэлийн Орон Сууцны Корпораци” ХК-д  үүрэг болгосон юм.

Тус захирамжийн дагуу “Нийслэлийн Орон Сууцны Корпораци” ХК хохирсон гэх 39 өрхтэй уулзалт зохион байгуулж, орон сууцаар хангахаар ажиллаж байна.

Хохирсон гэх иргэд бүгд нэгдэн орон сууцанд хамрагдах хүсэлтээ хүргүүлж, 100 хувь гэрээ байгуулагдсанаар орон сууцанд хамрагдах боломжтой болох юм байна.

Одоогоор 39 өрхөөс 37 айл гэрээ байгуулсан бол 2 айл уулзалтанд ирэхээс татгалзаж гэрээ байгуулаагүй, 8 айл түрээсийн өр төлбөртэй байгаа аж.

Цөөн тооны айлаас болж ажил удааширч байгаа тул дээрхи айлуудыг яаралтай гэрээгээ байгуулахыг НОСК ХК-ийн зүгээс анхааруулж байна.     

“НАЗУ ПРОПЕРТИ", "ХАУС ЖЭЙД" ХХК-ИУДЫН ТҮНШЛЭЛЭЭС ХОХИРСОН ИРГЭДИЙГ ОРОН СУУЦЖУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА  
Тэнхлэг зууч ХХК - Facebook