"ӨҮ ЭНД БИ ЭН" ХХК ХУУЧИН ОРОН СУУЦЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨН БАРИЛГАЖУУЛНА

2020/02/10
"ӨҮ ЭНД БИ ЭН" ХХК ХУУЧИН ОРОН СУУЦЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨН БАРИЛГАЖУУЛНА

Нийслэлийн Засаг Даргын 2020 оны А/163 дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны 5 дугаар байрны төсөл хэрэгжүүлэгчээр “Өү энд Би Эн” ХХК шалгарсныг батламжилж, газар үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчидтэй гэрээ байгуулах эрх олголоо.

Ашиглалтын шаардлага хангахгүй болсон 5-р байр нь Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр Метормалл их дэлгүүрийн замын урд талд байрладаг, 1954 онд ашиглалтанд орсон орон сууц юм.

Энэхүү хуучин орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулахаар шалгарсан “Өү энд Би Эн” ХХК нь 2007 онд байгуулагдсанаас хойш барилга угсралт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар иржээ.

Тус компани:

-Баянзүрх дүүрэг, 6-р хорооны нутаг дэвсгэрт 5 давхар  орон сууц,

-Баянзүрх дүүрэг, 6-р хорооны  нутаг дэвсгэрт 10 давхар 2 блок орон сууц,

-Баянгол дүүрэг, 7-р хорооны нутаг дэвсгэрт 6 давхар “Blue Gem-1” орон сууцны барилга,

 -Баянгол дүүрэг, 7-р хорооны нутаг дэвсгэрт 3 давхар үйлчилгээ бүхий “Blue Gem-2”  буюу 2 блок орон сууцны барилга,

 -Баянгол дүүрэг, Ачлал их дэлгүүрийн замын урд үйлчилгээтэй, 56 айлын “Blue Gem-3” орон сууцны барилга,

-Баянгол дүүрэг, УБ паласын зүүн талд үйлчилгээтэй, 16 давхар “Blue Gem-4” орон сууц зэрэг олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, нийслэл хотынхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулсан байна.   

                                                                                                                                                            П.Болор                                                                                                                                                             

"ӨҮ ЭНД БИ ЭН" ХХК ХУУЧИН ОРОН СУУЦЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨН БАРИЛГАЖУУЛНА  
Тэнхлэг зууч ХХК - Facebook