ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭРЭГЖИЛТ ҮР ДҮНД ШАЛГАЛТ ХИЙНЭ

2020/02/07
ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭРЭГЖИЛТ ҮР ДҮНД ШАЛГАЛТ ХИЙНЭ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулахад хяналт тавих, журам боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ.  

2013-2016 онд Улаанбаатар хотод хэрэгжсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэрэгжилт үр дүнд хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэж үзэн, цаашид авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, журам боловсруулах ажлын хэсэг байгуулах саналыг төлөөлөгчдийн зүгээс гараад байсан юм. 

Улмаар уг ажлын хэсэгт нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс нэг хүн оруулахаар тогтож, уг асуудлыг дараагийн Тэргүүлэгчдийн хурлаар дахин хэлэлцэхээр боллоо.

ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭРЭГЖИЛТ ҮР ДҮНД ШАЛГАЛТ ХИЙНЭ  
Тэнхлэг зууч ХХК - Facebook