ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛД ХАМРАГДСАН ИРГЭДИЙН ТОО НЭМЭГДЖЭЭ

2020/01/27
ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛД ХАМРАГДСАН ИРГЭДИЙН ТОО НЭМЭГДЖЭЭ

Монголбанк, БХБЯ, Сангийн Яам хамтран nпотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлснээр Монголбанкны эргэн төлөлтөөс 213.4 тэрбум төгрөг, Засгийн Газраас 112.0 тэрбум төгрөг, арилжааны банкуудын эх үүсвэрээс 117.9 тэрбум төгрөг буюу нийт 443.3 тэрбум төгрөгийг 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд зарцуулж 6476 зээлдэгчийг хамруулсан байна.

Ингэснээр 2019 онд нийт 11.680 зээлдэгчид 861.9 тэрбум төгрөгийн орон сууцны зээл олгосон нь өнгөрсөн оны дүнтэй харьцуулахад 1800 зээлдэгч, 134.1 тэрбум төгрөгөөр илүү байна.

Цаашид хүүгийн татаасыг улсын төсвөөс олгох маягаар ипотекийн зээлийг үргэлжлүүлэхээр болж, "Ипотекийн зээлийн санхүүжилтийн журам"-д өөрчлөлт оруулахаар Сангийн яам, Монголбанк, БХБЯ хамтран ажиллаж байна. 

Энэ нь арилжааны банкууд иргэдэд 12-13 хувийн хүүтэй ипотекийн зээл олгох, иргэд зээлээ 8 хувиар тооцож буцааж төлөх, хүүгийн зөрүүг улсын төсвөөс банкуудад өгөх схем.

Өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлийн эх үүсвэрийг арилжааны банкуудад улсаас 4 хувийн хүүтэйгээр олгож, үүн дээр банкууд 4 хувийн хүү нэмэн, иргэдэд 8 хувийн хүүтэй  зээл олгож ирсэн юм.

                                                                                                                                                                  П.Болор                                                                                                                                          

ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛД ХАМРАГДСАН ИРГЭДИЙН ТОО НЭМЭГДЖЭЭ  
Тэнхлэг зууч ХХК - Facebook