"ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ САН"-Д 10.000 АЙЛЫН ОРОН СУУЦ НЭМЭГДЭХ БОЛОМЖТОЙ

2020/01/28
"ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ САН"-Д 10.000 АЙЛЫН ОРОН СУУЦ НЭМЭГДЭХ БОЛОМЖТОЙ

Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 2021 он гэхэд нийслэлд 16.000 айлын, орон нутагт 4000 айлын "Түрээсийн орон сууцны сан" бүрдүүлэхээр төлөвлөсөн.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд 3054 айлын орон сууцыг "Түрээсийн орон сууцны сан"-д  төвлөрүүлээд байна.

Зөвхөн 2019 онд "Түрээсийн орон сууцны сан"-г нийт 1542 айлын сууцаар нэмэгдүүлж, Хөгжлийн Банкны санхүүжилтээр Говь-Алтай аймагт 120, Хөвсгөл аймагт 135, Орхон аймагт 315, Улаанбаатар хотод 972 айлын орон сууцыг  ашиглалтанд оруулсан юм.

“Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”-ыг Засгийн Газрын 2019 оны 138 дугаар тогтоолоор баталснаар төрийн болон орон нутгийн өмчийн 545 айлын орон сууц, хувийн хэвшлийн 22 аж ахуйн нэгжийн 32 төслийн 3877 айлын орон сууцыг иргэдэд түрээслүүлээд өмчлүүлэхээр гэрээ байгуулсан байна.

Цаашид "Түрээсийн орон сууц хөтөлбөр"-ийн хүрээнд, БНХАУ-ын Засгийн Газраас олгох 350 сая юанийн буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууцны "Ногоон нуур" төсөл,  БНСУ-ын Засгийн Газрын 500 сая долларын хөнгөлөлттэй зээлээр "Солонго-1", "Солонго-2", "Баянголын ам" төслүүд хэрэгжсэнээр 10.000 орчим айлын түрээсийн орон сууц нэмэгдэнэ.

Эдгээр нийт 10.000 айлын түрээсийн орон сууцны бүтээн байгуулалт энэ хавар эхлэхэд бэлэн болжээ.

                                                                                                                                                                 П.Болор  

"ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ САН"-Д 10.000 АЙЛЫН ОРОН СУУЦ НЭМЭГДЭХ БОЛОМЖТОЙ  
Тэнхлэг зууч ХХК - Facebook