БНХАУ-ЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР ГЭР ХОРООЛЛЫГ ДЭД БҮТЭЦЖҮҮЛНЭ

2020/01/23
БНХАУ-ЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР ГЭР ХОРООЛЛЫГ ДЭД БҮТЭЦЖҮҮЛНЭ

Засгийн Газрын ээлжит хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  

Эдгээрийн дунд "150 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр, инженерийн шугам сүлжээ, түрээсийн орон сууцтай холбоотой асуудлууд багтсан. Үүнд:

-“150 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг сайд, аймаг, Нийслэлийн Засаг Дарга нарт даалгалаа.

-21 аймагт инженерийн дэд бүтцийн төсөл, арга хэмжээ болон 12 аймагт түрээсийн орон сууц барихад шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжид хамруулах, Хөгжлийн Банкны хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх боломжийг судалж, танилцуулахыг холбогдох сайд нарт даалгалаа.

 -Улаанбаатар хотын гэр хороололд инженерийн дэд бүтцийн барилга, байгууламж барихад шаардлагатай эхний ээлжийн санхүүжилтийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаас гаргах  талаар Хятадын талтай тохиролцохоор боллоо.

БНХАУ-ЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР ГЭР ХОРООЛЛЫГ ДЭД БҮТЭЦЖҮҮЛНЭ  
Тэнхлэг зууч ХХК - Facebook