ХАНЫН МАТЕРИАЛД 1100 АЙЛЫН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ БАРИГДАНА

2020/01/09
ХАНЫН МАТЕРИАЛД 1100 АЙЛЫН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ БАРИГДАНА

"Тэнхлэг зууч" компанийн хийж гүйцэтгэсэн “Орон сууцны зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа”-наас харахад Улаанбаатар хотод ойрын 3 жилд  инженерийн дэд бүтэц бүхий орон сууц түрээслэх хэрэгцээтэй 44.747 өрх байна.

Тодорхой хугацаанд түрээсэлснийхээ үр дүнд орон сууцаа өөрийн болгох буюу өмчлөлдөө шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж өгснөөр урьдчилгаа төлбөрийн хуримтлалгүй ч тогтмол орлоготой иргэд, ялангуяа залуу гэр бүл болон зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах боломжтой.

"Түрээсийн орон сууц" төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын Материал орчимд 1100 айлын түрээсийн орон сууц баригдахаар төлөвлөгдөн зураг төсөл, гадна инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажил хийгдсэн, барилгын ажил энэ хавраас эхэлнэ.

1100 айлын орон сууцны төслийн урьдчилсан төлөвлөлтөөс танилцуулахад:

Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын Материал орчмын 5 га газарт хэрэгжих бөгөөд 1100 өрхийн 10 блок, 942 айлын орон сууц, 6О гаруй айлын нам давхрын орон сууц, 250 хүүхдийн цэцэрлэг,  685 машины дулаан зогсоол,  267 машины ил зогсоолтой байна.

Төслийн барилгажих талбай 34%, зам, талбай, тоглоомын талбай 55%, ногоон байгууламж 14%-ийг эзэлнэ.

Орон сууц нь 30-70 м.кв талбайтай байх бөгөөд иргэд зөвхөн түрээслээд амьдрах, түрээслэх хугацаандаа орон сууцны үнийг хувааж төлөөд өөрийн болгох зэрэг нөхцөлөөр гэрээ байгуулна.

                                                                                                                                                               П.Болор                                                                                                                                                                  

ХАНЫН МАТЕРИАЛД 1100 АЙЛЫН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ БАРИГДАНА  
Тэнхлэг зууч ХХК - Facebook