ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ 120 АЙЛЫН ОРОН СУУЦЫГ ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДЭД ТҮРЭЭСЛҮҮЛЖЭЭ

2019/12/18
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ 120 АЙЛЫН ОРОН СУУЦЫГ ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДЭД ТҮРЭЭСЛҮҮЛЖЭЭ

"Түрээсийн орон сууц" хөтөлбөрийн хүрээнд Говь-Алтай аймагт 50 га газрыг хамарсан 24 блок орон сууц, нийгмийн дэд бүтэц бүхий "Солонго" хорооллыг барихаар төлөвлөж байв.

Энэхүү  хорооллын 120 айлын орон сууц 2015 оноос баригдаж  эхлээд 80 орчим хувийн гүйцэтгэлтэй байхдаа санхүүжилтгүйн улмаас зогсоод байсан юм.

"Буянт-Ухаа" хорооллын 972 айлын орон сууц болон зарим аймагт эхлүүлээд дуусгалгүй орхисон орон сууцны барилгуудыг Хөгжлийн Банкны зээлийн хөрөнгөөр дуусгаж, орон нутгуудад нь шилжүүлэн өгөх шийдвэрийг энэ оны 6-р сард Засгийн Газраас гаргасан.

Дээрхи шийдвэрийн дагуу Говь-Алтай аймгийн 120 айлын орон сууцыг  Хөгжлийн Банкны зээлээр барьж дуусган аймгийн ИТХ-ын 2019 оны 74 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу айл өрхүүдийг бүрэн оруулжээ.

Ингэхдээ залуу гэр бүл-15%, Төрийн албан хаагч-40%, /Есөнбулаг сумын багш, ажилчдаас хамруулах/, хувиараа хөдөлмөр эрхлэгч-20%, 18 насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл-10%, өрх толгойлсон эцэг/эх/-5%, өндөр настан-5% байх квотыг баримталсан байна.

                                                                                                                                                              П.Болор                   

 

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ 120 АЙЛЫН ОРОН СУУЦЫГ ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДЭД ТҮРЭЭСЛҮҮЛЖЭЭ  
Тэнхлэг зууч ХХК - Facebook