АВТО ХУДАЛДААНЫ ЦОГЦОЛБОРТ ТҮШИГЛЭН ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БАРИНА

2019/12/11
АВТО ХУДАЛДААНЫ ЦОГЦОЛБОРТ ТҮШИГЛЭН ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БАРИНА

Авто худалдааны цогцолборт түшиглэн ре-экспортын чиглэлээр жижиг, дунд үйлдвэрлэлийг дагнасан ажлын байр бүхий 640 айлын орон сууцны хороолол барихаар төлөвлөсөн бөгөөд инженерийн дэд бүтцийн ажил нь өнгөрсөн оноос эхэлсэн байна.

 БНСУ-ын Сөүлийн Орон Сууцны Корпораци зургийн ажилд хамтран ажиллаж байгаа аж.

Авто худалдааны төв орчмын шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх төсөл нь Улаанбаатар хотын төвөөс баруун зүгт 18.8 км зайд, Эрдэнэт-Дархан чиглэлийн улсын чанартай авто замын дагуу, авто худалдааны төвөөс баруун зүгт 1.5 км зайд байрлах Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 га талбайг хамарна.

Төслийн төлөвлөлтийн шийдэл 

Авто худалдааны төв орчмын шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх төслийн төлөвлөлтийн 0.23 га буюу 2%-ийг олон нийтийн зориулалтын бүсээр, 0.94 га буюу 8%-ийг ажил хэргийн бүсээр, 1.82 га буюу 17%-ийг орон сууцны хорооллын бүсээр, 0,97 га буюу 9%-ийг амины орон сууцны бүсээр, 1.57 га буюу 14%-ийг сургууль цэцэрлэгийн бүсээр, 1.32 га буюу 12%-ийг хөнгөн үйлдвэрлэлийн бүсээр, 0.12 га буюу 1%-ийг инженерийн шугам сүлжээний барилга байгууламжийн бүсээр, 1.145 га буюу 10%-ийг олон нийтийн ногоон талбайгаар, 0.83 га буюу 8%-ийг байгалиараа үлдэх ногоон байгууламжийн бүсээр харин бусад 19%-ийг хамгаалалтын бүс зам талбайгаар ашиглахаар төлөвлөсөн байна.

Төслийн үр дүн

Авто худалдааны төв орчмын шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлснээр “Авто худалдааны цогцолбор”-ын ажилчдын нийгмийн асуудлын тодорхой хувийг шийдэхээс гадна   орлогод нийцсэн орон сууц баригдаж, хотын төвийн нягтрал, агаар, хөрс, усны бохирдол тодорхой хэмжээгээр буурах ач холбогдолтой юм. 

                                                                                                                                                                  П.Болор               

АВТО ХУДАЛДААНЫ ЦОГЦОЛБОРТ ТҮШИГЛЭН ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БАРИНА  
Тэнхлэг зууч ХХК - Facebook