ХОТЫН ЗАХИРАГЧ С.АМАРСАЙХАН СӨҮЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2019/11/26
ХОТЫН ЗАХИРАГЧ С.АМАРСАЙХАН СӨҮЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Сөүлийн Орон Сууцны Корпорацийн ерөнхийлөгч Ким Сэ Юнийг хүлээн авч уулзлаа.

“Улаанбаатар хот нь дагуул хотууд байгуулах ажлыг эрчимжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ боловсруулж, хот төлөвлөлт, зам тээвэр, орон сууц зэрэг дэд бүтцийг хөгжүүлэх тал дээр анхааран ажиллаж байна. Бид хот төлөвлөлт, дагуул хот байгуулах мастер төлөвлөгөөний хүрээнд хоёр, гурван байршлыг сонгон авч төсөл хөтөлбөрөө боловсруулж байна” гэж Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан уулзалтын үеэр онцолсон юм.

Хот төлөвлөлтийн төсөл хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлж байгаа баг хамт олонтой туршлага солилцож, хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ Сөүлийн Орон Сууцны Корпорацийн ерөнхийлөгч Ким Сэ Юн илэрхийлж байлаа.

Нийслэлийн Орон Сууцны Корпораци болон Сөүлийн Орон Сууцны Корпораци нь 2016 оноос хойш орон сууцны эрэлт нийлүүлэлтийн судалгаа хийх, орон сууцны бодлогын хүрээнд мэргэжилтэн солилцон туршлага судлах, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Баянголын амны түрээсийн орон сууцны төсөл хэрэгжүүлэх зэрэг олон чиглэлд хамтарч ажилласан юм.

                                                                                                                                                                 П.Болор                   

ХОТЫН ЗАХИРАГЧ С.АМАРСАЙХАН СӨҮЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА  
Тэнхлэг зууч ХХК - Facebook