МАНБАДАЦАН ХИЙД ОРЧМЫН ГЭР ХОРООЛЛЫН БҮСЭД БАЙРШИХ БАРИЛГУУДЫГ ТӨВЛӨРСӨН ДУЛААНД ХОЛБОЛОО

2019/11/13
МАНБАДАЦАН ХИЙД ОРЧМЫН ГЭР ХОРООЛЛЫН БҮСЭД БАЙРШИХ БАРИЛГУУДЫГ ТӨВЛӨРСӨН ДУЛААНД ХОЛБОЛОО

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, КТМС, Манбадацан хийд орчмын гэр хорооллын бүсэд байрших 21 иргэн, аж ахуй нэгжийн барилгыг төвлөрсөн дулаанд холбох судалгаа, тооцоог “УБДС” ТӨХК-ийн инженерүүд 2018 онд хийж гүйцэтгэн, Эрчим Хүчний Яамнаас техникийн нөхцөл авчээ.

Дээрхи барилгуудыг төвлөрсөн дулаанд холбох тендерт ажлын гүйцэтгэгчээр “Гом-Илч” ХХК шалгарч улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2ф125-150 мм-ийн голчтой 200 орчим метр дулааны шугам шинээр татах ажил, орчин үеийн иж бүрэн тоноглол бүхий ДДТ-ийг  барих ажлуудыг хийж дуусгасан байна.

Манбадацан хийд орчмын гэр хорооллын бүсэд байрлах 9 иргэн, аж ахуй нэгжийн үйлчилгээ болон амины орон сууцны барилгуудыг төвлөрсөн дулаанд холбосноор түүхий нүүрсний хэрэглээг жилд 142 тонноор, агаарт хаягдах хорт хаягдлын хэмжээг 8,3 тонноор тус тус бууруулж, байнгын галлагаатай зуухнуудыг зогсоож, оршин суугчид тав тухтай амьдрах боломж бүрдэж байгаа юм.

Дараагийн ээлжинд тус бүсэд байрлах бусад нам даралтын зуухнаас халдаг иргэн, аж ахуй нэгжийн барилга, обьектуудыг төвлөрсөн дулаанд холбохоор төлөвлөжээ.

Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны “Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоол, “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд “УБДС” ТӨХК, Эрчим Хүчний Яам хамтран нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж.

                                                                                                                                                                  П.Болор           

МАНБАДАЦАН ХИЙД ОРЧМЫН ГЭР ХОРООЛЛЫН БҮСЭД БАЙРШИХ БАРИЛГУУДЫГ ТӨВЛӨРСӨН ДУЛААНД ХОЛБОЛОО  
Тэнхлэг зууч ХХК - Facebook