2019 ОНЫ ЭХНИЙ 9 САРД 4447 ИРГЭН ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДЖЭЭ

2019/10/01
2019 ОНЫ ЭХНИЙ 9 САРД 4447 ИРГЭН ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДЖЭЭ

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар нийт 313 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4447 иргэнд олгоод байна.

Монголбанкны эх үүсвэрээс 143 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1982 иргэнд,
Засгийн Газрын эх үүсвэрээс 83 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1318 иргэнд,  
Арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээс 87 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1147 иргэнд тус тус олгожээ.  

Монголбанк өөрийн эзэмшилд байгаа бондын орлогоос хэтрүүлэхгүйгээр сар бүр 16 тэрбум төгрөг, Засгийн Газраас улсын төсөвт суулгасан эх үүсвэрээс сар бүр 10 тэрбум төгрөг, харин банкууд өөрийн эх үүсвэрээс сар бүр 10 тэрбум төгрөгөөс багагүй хэмжээгээр олгож байгаа юм.

Энэ онд дээрхи 3 төрлийн эх үүсвэрээс сар бүр 36 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд зориулан тогтмол олгож байгаа бөгөөд 2019 онд нийт 430 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгох төлөвлөгөөтэй байна.

Арилжааны банкуудын эх үүсвэрийг ипотекийн зээлд татан оролцуулснаар нийт санхүүжилтийн хэмжээ 145 тэрбум төгрөгөөр, зээлдэгчийн тоо хоёр дахин өсөх тооцоо гарчээ.

                                                                                                                                                                 П.Болор 

2019 ОНЫ ЭХНИЙ 9 САРД 4447 ИРГЭН ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДЖЭЭ  
Тэнхлэг зууч ХХК - Facebook