АМИНЫ ОРОН СУУЦНЫ ОНЦЛОХ 10 ТӨСӨЛ

2019/09/17
АМИНЫ ОРОН СУУЦНЫ ОНЦЛОХ 10 ТӨСӨЛ

Үл хөдлөх хөрөнгийн судалгаа, төсөл хэрэгжүүлэгч “Тэнхлэг Зууч” компаниас Улаанбаатар хотод хэрэгжиж буй амины орон сууцны төслүүдээс заавал сонирхох 10 хотхоныг онцолж байна.

"Тэнхлэг Зууч" компанийн таван жилийн өмнө хийж байсан судалгаагаар иргэд хаусанд амьдрах сонирхол тийм ч өндөр байгаагүй. 

Үүний гол шалтгаан нь хауснууд хотхон байдлаар төлөвлөгдөөгүй, хашаа, харуул хамгаалалтгүй, ус, халаалт гэх мэт дэд бүтцийн шийдэл нь хэт өндөр зардалтай, үнэ өндөр, хэт том талбайтай, орчин бүрдүүлэлт муутай гэх зэрэг шалтгаануудтай холбоотой байв.

Харин сүүлийн үеийн амины орон сууцны төслүүд  энэ бүх асуудлыг бүрэн шийдвэрлэж байна.

                                                                        1. BAGA TENGER  VIP HOUSE

“Сод Монгол” группын хэрэгжүүлж буй 165 га талбайг хамарсан BAGA TENGER  VIP HOUSE төсөл нь нийт 20 төрлийн 154 ширхэг хаусаас бүрдэнэ.

Нийт талбайн 70 хувь нь ногоон байгууламж, барилгын хувьд бүрэн цутгамал, хотхон төвийн шугамд холбогдсон зэрэг давуу тал бүхий уг хотхон Богд Хан уул, Бага тэнгэрийн аманд байрлаж байна.

Бага тэнгэр цогцолборын VIP house нь 300-1200 метр. квадрат талбай бүхий хаусыг харилцагчиддаа санал болгож байна. Газар доор 550 машины зогсоолтой.

                                                                              2. ХАН ТӨГӨЛ ХОТХОН

Хотын төвөөс 12 км-ын зайд, Хан-Уул дүүргийн 4-р хороо, Нүхтийн аманд,  "Эй ЖиЖи Эс"  ХХК- ийн, 19 га талбайд  хэрэгжүүлж буй нийт 211 айлын амины орон сууцны цогцолбор хотхон.

Хан төгөл хотхон нь:

-Хан Богд уулын бэлд, их хотын нүргээнт чимээ шуугианаас ангид,

-Хотын шинэ төв буюу тансаг зэрэглэлийн хороолол, хотхонууд баригдаж буй бүс нутагт,

-Байгальд ойр, агаар болон хөрсний бохирдолгүй, автозамын түгжрэлгүй,

-Цаашид үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хамгийн эрэлттэй, үнэ цэнэтэй орчин болох байршилд баригдаж байна.

-Хотхоны ойролцоо Хүннү Молл, Фермерүүд зах, Сансар худалдааны төв, 2020 онд ашиглалтанд орох олон улсын сүлжээний Костко худалдааны төв

-British School of Ulaanbaatar, Сакура, Харамафүжи- Шинэ Монгол гэсэн томоохон сургуулиуд 2 км-ын радиуст байрладаг.

-Сингл хаус 3 загвар,

-Таун хаус 3 загвар,

-Твин хаус 1 загвараас бүрдэх  тул сонголт арвин.

-Хотхон дотроо байршил болон эдэлбэр газраас хамаарч үнийн ялгаатай.

-Бүрэн цутгамал технологийн дагуу барилгын дотор гадна ханыг нь цутгаж хийснээрээ давуу талтай.

алаалт болон цэвэр, бохир ус төвлөрсөн шугам буюу төвийн шугамд холбогдоно.

-Үзэсгэлэнт нуур,

-Усан оргилуур,

-Хүүхэд бүрийн онцлогт тааруулан цогцлоосон нас насны ангилалт тоглоомын талбай,

-Гадна спорт талбай болон байгалийн сайханд амарч тухлах нийтийн эзэмшлийн талбай,

-Стандартад нийцсэн дугуйн болон гүйлтийн зам.

Клаб хаус

– VIP уулзалтын өрөө
– Бизнес уулзалт хийх танхим
– Гоо сайхан, СПА
– Кофе шоп
– Тансаг зэрэглэлийн рестарон
– Банк
– Өдөр өнжүүлэх
– Мини маркет
– Хими цэвэрлэгээ

Спорт цогцолбор,

-Сагсан бөмбөгийн талбай

-Волейболын талбай

-Усан бассейн

-Саун

-Фитнесс, иога

-Эрүүл хооллолтын кафе

-Бүх насныханд зориулсан төрөл бүрийн дугуйлан

Консьерж үйлчилгээ

– Гэр цэвэрлэх үйлчилгээ
– Хүүхэд асрах үйлчилгээ
– Дуудлагын жолооч
– Засвар үйлчилгээ
– Гэрийн тэжээвэр амьтан харах үйлчилгээ
– Нийтийн эзэмшлийн талбайн арчилгаа

Хотхоны менежмент

– Засвар үйлчилгээ
– Лавлах үйлчилгээ
– Харуул хамгаалалт
– Гэрэлтүүлэг
– Хяналтын систем

200 хүүхдийн цэцэрлэг, 

Хан Төгөл хотхон:

http://khantugul.mn/

                                                                                   3. ASEM VILLAGE 

Баянзүрх дүүргийн 11-р хороо, Хүрхрээн аманд MCS группын хэрэгжүүлсэн 53 айлын хаус хотхон.

Газрын гүний дулаан ашиглах систем /Халаалт, халуун ус/ (Төвөөс эсвэл газрын гүнээс ус аваад 150-180 м 4 цооног ухаад цооногтоо дулаан сайн шингээдэг бодис хийж бүлээсгээд мотороор халаадаг. Газраас өвөлдөө +1,2 градустай, зундаа +10 градустай ус гарч ирж байна.)

Дулаан зогсоол-110 ширхэг.

-Цэвэр бохир нь төвийн халаалт

-Шалны халаалтын систем

-Бүрэн автоматжуулалтын удирдлагын систем /Галын, хулгайн, дулааны, цахилгааны хэрэглээ хянах гэх мэт/

-Хүүхдийн тоглоомын өрөө

-Гольфийн талбай, фитнесс, гольфийн дэлгүүр, ресторан, дэлгүүр

-Club house-д VISTA community хүрээлэл бий болгож байгаа.

-Таазны өндөр 3м

-Дотор засал энгийн, тансаг

-Террасыг өөрийн дураар тохижуулах боломжтой.

Худалдан авалт хийсэн тохиолдолд карт өгдөг. Энэхүү картаар гэрээтэй 20 гаруй газраар хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхтэй. /Гольф, Скай ресорт цанын бааз-10 жил үнэгүй, мөн ресторанууд, брендийн дэлгүүрүүд хөнгөлөлттэй/

                                                                              4. ЖАРГАЛАНТ ВИЛЛА

Хотын төвөөс 12 км-ын зайд, Хан-Уул дүүргийн 8-р хороо, Жаргалантын аманд “Монгол Вип” компанийн 1,8 га талбайд хэрэгжүүлж буй 22 айлын  хотхон.

125 м гүний 2 худагтай, халаалтыг цахилгаанаар шийдсэн. Цахилгааны шөнийн тарифийн хөнгөлөлтийн бүсэд байгаа учраас хөнгөлөх боломжтой.

Гадна бохир нь, 2 айлын дунд 1 худагтай бөгөөд хотхоны айлууд нийлээд 2-3 жилд 1 удаа бохироо соруулна.

Дулаан зогсоол 44 ширхэг.

-Эрүүл , цэвэр агаартай, амралтын бүсэд байршилтай

-Аюулгүй байдал, тав тyхтай орчин

-Хотхоны 70 гаруй хувь нь ногоон байгууламж

-Герман улсын барилгын материалаар хийгдсэн

-24 цагийн харуул хамгаалалт, теле камер, дохиоллын системтэй.

 info@jargalantvilla.mn

                              5.NOMONKHAN PLACE                                           

ХУД, 11-р хороо, “Чингисийн өргөө” цогцолборын зүүн талд, хотын төвөөс 8 км-ын зайд, 2 га талбайд“Эрэл” компанийн хэрэгжүүлж буй 49 айлын хаус хотхон.

“Байшин Үйлдвэрлэх Комбинат”-аас гаргаж буй хамгийн өндөр даацын цутгамал хавтан болох 250 мм хана, 300 мм зузаан дулаалгыг ашиглаж байна. Тус хавтан газар хөдлөлт болон галд тэсвэртэй, улирал харгалзахгүй угсарна, дулаан алдалт бага учир эрчим хүчний хэмнэлттэй гэх зэрэг олон давуу талтай. Дулаан зогсоол-44ш.

-Эрчим хүчний хэмнэлтийг сайжруулсан дизайн

-Эрчим хүчний хэмнэлттэй угсармал хийцлэл

-Дээврийн ногоон байгууламж бүхий террас дулаан алдагдлыг багасгана

-Талбайн ашиглалт сайн

-2 талаасаа гэрэлтүүлэг агааржуулалттай

-Камен зуух, 2 террастай

-Зогсоол хангалттай

-Хүүхдийн цэцэрлэгтэй, олон нийтийн үйл ажиллагаанд зориулагдсан дотоод талбайтай

-Төвийн шугамд холбогдсон бохирын систем

-Эрүүл , цэвэр агаартай, амралтын бүсэд байршилтай

-24 цагийн харуул хамгаалалт

http://nomonkhan.mn/                         6.SHAMBHA-LA- GARDEN & VILLAGE 

БЗД, 11-р хороонд 5 га талбайд  “БТТ импекс” ХХК-ийн хэрэгжүүлж буй 9 айлын таунхаус, 20 ширхэг хаус бүхий хотхон.
- Хотхоны 70 гаруй хувь нь ногоон байгууламж
- Герман улсын барилгын матөриалаар хийгдсэн
- Давхар бүрт хяналтын дэлгэцтэй видөо домофон систөмтэй
- Харуул хамгаалалт, CCTV хяналтын камөртай
- Төвийн дулаан хангамжийн шугамд холбогдсон, өөрийн бие даасан цахилгаан эх үүсвэртэй
- Төвийн цэвэр, бохир усны системд холбогдсон
- Айл бүрт шилэн кабельтай
- Франц улсын ABB брэндийн цахилгааны тоноглолтой
- Цахилгаан саатлын үед ашиглах 800 кВА-ийн дизель станц
- 630 кВА бүхий 2 трансформатортай дэд станц
- Хөл бөмбөг, сагсан бөмбөг, газрын теннис, хүүхдийн тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн
- Бассейн, саун, фитнесс, спа бүхий Wellness club, Ресторан, Супермаркет, Хүүхдийн тоглоомын төв бүхий Clubhouse.

 Дулаан зогсоол-50 ш6

                                                                                    7. CASA DA VINCI 

NCD GROUP-ын CASA DA VINCI хаус хотхон нь ХУД-ийн 4-р хороо, Арцатын аманд нийт 23.3 га газрыг хамран байрлах бөгөөд Single house,Twin house, Town house болон house хэлбэрийн 4 давхар цөөн айлын өндөр зэрэглэлийн орон сууцнаас бүрдэх 156 айлын хотхон юм.

Айл бүрийн амар амгалан амьдрал, тав тухыг бүрэн хангаж, ер бусын намуухан орчноос өөрийгөө цэнэглэн, ажил амьдралдаа улам бүр амжилт гаргах орчин нөхцлийг Casa Da Vinci хотхон бүрдүүлсэн.

Хувийн орон зай тав тухыг эрхэмлэн вилла бүрийн цонхны харц, эдэлбэр газрыг хөрш рүүгээ харахгүй байхаар төлөвлөж машины дуу чимээ, нийтийн зам талбай, орон зайг тусгаарласан хашаатай байхаар ерөнхий төлөвлөлтийг гаргасан.

www.casa-davinci.mn

                                                                   8.PALM SPRINGS RESORT AND VILLA

Хотын төвөөс 21 км-ын зайд, Хан-Уул дүүргийн 8-р хороо, Жаргалантын аманд, 6 га талбайд “Тэсо Пропертийз” компанийн хэрэгжүүлж буй 42 айлын /Lodge villa-16, House villa-26/хаус хотхон. Айл бүр 2 дулаан, 2 ил зогсоолтой

-Хурал уулзалтын өрөө

-Хүлээн авалтын заал

-Ресторан

-Фитнесс, саун, СПА, рашаан

-Мини маркет

-Кофе шоп

-Зочид буудлын өрөөнүүд

-Террас

-Кино театр,

-Консержи үйлчилгээнүүд

http://www.palmsprings.mn/

                                                                           9.ARTSAT LUXURY VILLAGE 

Хан-Уул дүүргийн Арцатын аманд, Кёкүшюзан ХХК-ийн хэрэгжүүлж буй 20 айлын таунхаус, 15 айлын синглхаус хотхон. Айл бүрт 1 дулаан зогсоол, гаднах зогсоол.

-Төслийн барилгын явц маш хурдацтай явагдсан

-Туршлагатай компаниуд хийж гүйцэтгэсэн 

-Төлбөрийн уян хатан нөхцөлтэй

-Айл хөршүүд хоорондоо 18 м-ийн зайтай

-Айл өрх бүр өөрсдийн гэсэн эдлэн газартай

-Төвийн шугам сүлжээнд холбогдсон

-Тухайн төслийн 75 хувьд шилмүүст мод, бут сөөг хосолсон ногоон байгууламж шинээр байгуулж буй

-Нүхт болон Яармагийн төв замаас шууд холбогдсон нийт 5,5 км хатуу хучилттай, бүрэн гэрэлтүүлэгтэй авто замаар саадгүй зорчих боломжтой

-Явган хүний зам, дугуйн замыг  шийдсэн

-Интерьерийн шинэлэг шийдэлтэй

-Таунхаусын тоноглол материалыг Герман, Японы чанартай брэндүүдээр тоноглосон

-Таунхаусаас гадна 1 айлын хаусын төлөвлөлттэй.

http://www.bizacci.mn/

                                                                  10. “FRENCH VILLA” ФРАНЦ ХОТХОН

Хотын төвөөс 20 км-ын зайд Чингэлтэй дүүрэг,19-р хороо, Гүнтэд иргэн Дэнсмаагийн захиалгаар баригдаж буй 10 айлын хаус хотхон. Зогсоолын тоо 20.

-Улаанбаатар хотын төв цэгээс 20 км

-Хотхоноос Богд Хан уулын ноён оргил Цэцээ гүн харагддаг

-Хотхон хүртэл шинэчилсэн засмал зам болон гүүртэй

-Сэлбэ голын сэрүүн, чийглэг, цэвэр агаар, нам гүм орчинтой

-Орчны хүн амын нягтаршил харьцангуй багатай

-Хотхоны зэргэлдээ хөрш хотхонуудын бүтээн байгуулалт өрнөж байна.

Цахилгаан - 380В-ийн цахилгаан эрчим хүчний хангамж

Дулаан -Гадна болон дотор хэмийг мэдэрч, дулаанаа тохируулах ухаалаг цахилгаан тогоо бүхий ашиглалтын зардлын хамгийн хэмнэлттэй шийдэл 

Цэвэр ус-60 м гүний цэнгэг усны худаг

Бохир ус -Байгальд ээлтэй септик цэвэрлэх байгууламж

Холбоо -Ухаалаг дохиолол, хяналтын систем

 http:www.frenchvilla.mn

АМИНЫ ОРОН СУУЦНЫ ОНЦЛОХ 10 ТӨСӨЛ  
Тэнхлэг зууч ХХК - Facebook