БАРИЛГЫН САЛБАРЫН ОНЫ ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫГ ШАЛГАРУУЛЛАА

2019/09/06
БАРИЛГЫН САЛБАРЫН ОНЫ ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫГ ШАЛГАРУУЛЛАА

Монгол улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 93 жилийн ой тохиож байна. 

“МОНГОЛЫН БАРИЛГАЧДЫН ӨДӨР" ёслолын арга хэмжээг БХБЯ-наас зохион байгуулж, барилгын салбарын үе үеийн инженер, техникийн ажилтнуудад хүндэтгэл үзүүлэн, шилдэг аж ахуйн нэгж, байгууллагуудыг шагнаж урамшууллаа.

Ёслолын арга хэмжээнд Барилга Хот Байгуулалтын сайд Х.Баделхан, Дэд сайд Б.Мөнхбаатар, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Газар Зохион Байгуулалт, Геодези Зураг Зүйн Газар, ТОСК, Барилгын Хөгжлийн Төвийн удирдлагууд, барилгын салбарын ахмадууд, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагууд, барилгын салбарын инженер техникийн ажилтан алба хаагчид оролцлоо. 

"Барилгачдын баяр-2019" арга хэмжээний хүрээнд "Барилгын салбарын оны шилдэг аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах журам” -ын дагуу 2019 оны шилдэг аж ахуй нэгж, байгууллагыг шалгаруулж, салбарын шилдэг аж ахуйн нэгж байгууллагуудын тугийг Барилгачдын талбайд мандуулсан юм.

Барилга угсралтын чиглэлээр:
-    “НБИК” ХХК;
 -    “Жунсон констракшн” ХХК

 Инженерийн шугам сүлжээний чиглэлээр:
-    “Одкон холдинг” ХХК
 Барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр:
 -    “Монгол базальт” ХХК
 -    “Пирамид индастри” ХХК

 Барилга байгууламжийн зураг төслийн чиглэлээр:
 -    “Эн Эй Пи Групп” ХХК
 -    “Криетив Монголиа” ХХК      

 Өргөх байгууламжийн чиглэлээр:
 -    “Редпат монгол” ХХК
 Нийтийн аж ахуйн чиглэлээр:
-    “Төв-Чандмань-ДЭХГ”
 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр:
-    “Монкон Констракшн” ХХК

БАРИЛГЫН САЛБАРЫН ОНЫ ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫГ ШАЛГАРУУЛЛАА  
Тэнхлэг зууч ХХК - Facebook