УГСАРМАЛ ОРОН СУУЦНУУДЫГ ДУЛААЛЖ БАЙНА

2019/08/28
УГСАРМАЛ ОРОН СУУЦНУУДЫГ ДУЛААЛЖ БАЙНА

Улаанбаатар хотод 1960, 1970,1980 онуудад хуучнаар ЗХУ-ын хөрөнгө оруулалтаар баригдсан 1077 блок угсармал орон сууц байдаг. 

Эдгээр угсармал орон сууцны дулаалгын асуудлаар, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас 2016, 2017, 2018 онуудад үе шаттай тооцоо, судалгаа явуулсны үр дүнд энэ онд 6 дүүргийн 24 орон сууцны барилгыг дулаалах ажил хийгдэж байна.

Нийслэлийн орон сууцны хороололтой тойргоос Улсын Их Хуралд сонгогдсон 17 гишүүн, Сангийн сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нартай уулзалт хийж, 2019 оны Улсын төсөвт угсармал орон сууцны гадна фасадны дулаалгад зориулж анх удаа 6.5 тэрбум төгрөгийг тусгалаа.

Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас:

  1. 5, 9, 12 давхар угсармал орон сууцны барилгын дулаан алдагдлыг бууруулах ажлын жишиг зураг төсөв боловсруулан "Барилгын Хөгжлийн Төв"-өөр магадлал хийлгэсэн.
  2. Олон улсын "Даян дэлхийн ногоон хөгжлийн төв"-тэй хамтран 20,0 мянган долларын хөрөнгөөр орон сууцны барилгын эрчим хүчний аудит хийсэн.
  3. 168 угсармал орон сууцны барилгад газар хөдлөлтийн тэсвэрлэх чадварын үнэлгээ хийсэн.
  4. Германы Техникийн Хамтын ажиллагааны Нэксус төслөөр Угсармал орон сууцныбарилгад дулаан техникийн шинэчлэл хийх санхүүгийн механизм, техник эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулсан.
  5. Японы JICA-тай хамтран Угсармал орон сууцны гадна талын дулаалга туршилт судалгааг хийсэн.
  6. Олон Улсын хүлэмжийн хийг бууруулах сан /NAMA/-гийн нэгдүгээр шатны шалгаруулалтад "Угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэлийн төсөл" шалгарч тус сангаас 18 сая еврогийн буцалтгүй тусламж авахаар хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалт хийгдэж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас мэдээллээ.

УГСАРМАЛ ОРОН СУУЦНУУДЫГ ДУЛААЛЖ БАЙНА  
Тэнхлэг зууч ХХК - Facebook