ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД "ШИНЭ МӨРӨН" ХОРООЛЛЫН 135 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАНД ОРЛОО

2019/07/03
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД "ШИНЭ МӨРӨН" ХОРООЛЛЫН 135 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАНД ОРЛОО

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 135 айлын орон сууц ашиглалтанд орлоо. 

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Барилга Хот Байгуулалтын Яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Хөвсгөл аймгийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцсон юм.

“Шинэ Мөрөн” хорооллын эхний 135 айлын орон сууцыг иргэдэд хоёр жилийн хугацаатай түрээслүүлэх бөгөөд одоогийн байдлаар 350 гаруй иргэн тус байранд орох хүсэлтээ ирүүлжээ.

"Түрээсийн орон сууцанд орохоор хүсэлтээ ирүүлсэн иргэдийн дунд өндөр настан, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн албан хаагч гэсэн квотоор сугалаа явуулахаар төлөвлөсөн" гэж Хөвсгөл аймгийн Засаг Дарга Л.Ганболд ярьж байна.

2020 он гэхэд Хөвсгөл аймгийн хэмжээнд 1000 айлыг орон сууцжуулахаар зорьж байгаа аж.

Монгол Улсын Засгийн Газраас 2015-2021 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд нийслэлд 16.000 айлын, аймгийн төвүүдэд 4000 айлын түрээсийн орон сууцны санг төр, орон нутаг, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүрдүүлэх юм.

                                                                                                                                                                  П.Болор   

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД "ШИНЭ МӨРӨН" ХОРООЛЛЫН 135 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАНД ОРЛОО   
Тэнхлэг зууч ХХК - Facebook