"ГАНГАР ИНВЕСТ" КОМПАНИ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭНД 504 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАНД ОРУУЛЖЭЭ

2019/06/17
"ГАНГАР ИНВЕСТ" КОМПАНИ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭНД 504 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАНД ОРУУЛЖЭЭ

Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр БХИС-ийн урд тал орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч "Гангар Инвест" компани 200 орчим айлын газрыг чөлөөлж, 504 айлын орон сууцыг барьж ашиглалтанд оруулаад байна.

Одоогийн байдлаар 432 айлын орон сууцны барилгын ажлыг үргэлжлүүлж байгаа бөгөөд эхний блокууд энэ оны 4 дүгээр улиралд ашиглалтанд орох юм.

Тус компанийн хувьд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд нийт 39 га талбайд 5104 айлын орон сууц,  240 ортой хүүхдийн цэцэрлэг, авто зам, гадна зогсоол, явган хүний зам, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн бүхий “Шинэ Амгалан” хотхоны бүтээн байгуулалтыг хийх төлөвлөгөөтэй. 

                                                                                                                                                                П.Болор        

                                                                                                                                                                  

"ГАНГАР ИНВЕСТ" КОМПАНИ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭНД 504 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАНД ОРУУЛЖЭЭ  
Тэнхлэг зууч ХХК - Facebook