"НУТГИЙН БУЯН" ГРУПП ХУУЧИН БАЙРУУДЫГ ДАХИН БАРИЛГАЖУУЛНА

2019/06/07
"НУТГИЙН БУЯН" ГРУПП ХУУЧИН БАЙРУУДЫГ ДАХИН БАРИЛГАЖУУЛНА

Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны 1-6 дугаар байрыг дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр "Нутгийн буян" групп шалгаран ажиллаж байна.

Тус компани эдгээр хуучин байруудыг буулгаж суурин дээр нь 1-6 давхартаа үйлчилгээний төв бүхий 12 давхар 5 блок орон сууцыг барихаар төлөвлөсөн байна. 

Дээрхи байруудад тус бүрдээ 8-10 айл, нийт 60 айл амьдардаг бөгөөд 68 хувь нь гэрээ хийгээд байгаа аж.

Компанийн зүгээс оршин суугч айл өрхүүдэд одоо амьдарч байгаа байрных нь талбай дээр 10,5 м.кв талбайг нэмж олгох саналыг тавьж байна. Мөн Хан-Уул дүүргийн 3-р хороонд ашиглалтанд орсон байраар солих боломжтой. 

Байр бүрэн чөлөөлөгдсөнөөс хойш шинэ байр ашиглалтанд орох хүртэл хугацаанд амьдрах байрны түрээсийн төлбөрийг төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс оршин суугч айл өрхүүдэд олгоно.

"Нутгийн буян" группын хувьд Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон Нэхмэлийн 15, 19-р байруудыг буулгаж суурин дээр нь 335 айлын 3 блок орон сууц, 170 хүүхдийн цэцэрлэгийг барьж ашиглалтанд оруулаад байгаа юм.

                                                                                                                                                                  П.Болор                                    

"НУТГИЙН БУЯН" ГРУПП ХУУЧИН БАЙРУУДЫГ ДАХИН БАРИЛГАЖУУЛНА  
Тэнхлэг зууч ХХК - Facebook