"ЦАЙЗ ЭКО ХОТХОН" ТӨСЛИЙН ЭХНИЙ ЭЭЛЖИЙН ОРОН СУУЦ БАРИГДАЖ ЭХЭЛЛЭЭ

2019/06/06
"ЦАЙЗ ЭКО ХОТХОН" ТӨСЛИЙН ЭХНИЙ ЭЭЛЖИЙН ОРОН СУУЦ БАРИГДАЖ ЭХЭЛЛЭЭ

Иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд “Цайз эко хотхон” байгуулах 5 талт хамтын ажиллагааны санамж бичгийг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байгуулж,

-“Нийслэлийн Орон Сууцны Корпораци”-ийн захирал Б.Сүхбаатар

-GIZ-ийн бүс нутгийн “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент Хотын Нэксус” төслийн захирал Рут Эрлбек

-“Эрэл ХХК-“ ийн гүйцэтгэх захирал Э.Жаргалан

-“Ариг банк”-ны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүү

-"Цайз газрын эздийн эко хотхон хоршоо"-ны тэргүүн Ш.Буянжаргал нар гарын үсэг зурж байсан юм.

Санамж бичигт оролцогч талуудын хувьд, GIZ Хотын Нэксус төсөл нь "Эко хотхон"-ы хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний төслийг боловсруулах, ус, эрчим хүчний хэмнэлтийн зөвлөгөө өгөх ба иргэдийн бүлэгт  зөвлөх үйлчилгээ үзүүлж, “ЭРЭЛ” ХХК нь өндөр чанарын эрчим хүчний хэмнэлттэй, орлогод нийцсэн орон сууцны барилга угсралтын ажил, “Ариг банк” нь өрхийн санхүүгийн чадамжийг тодорхойлж төлбөрийн чадварт нийцсэн ногоон зээлийн бүтээгдэхүүн боловсруулан санал болгох үүрэг хүлээсэн.

Харин “Цайз газрын эздийн Эко хотхон хоршоо” нь газраа хувь нийлүүлж төслийн бэлтгэл ажил болон хэрэгжилтэнд бүх талаар дэмжлэг үзүүлэн "Эко хотхон" төсөлд өөрийн хөрөнгөөр хувь нийлүүлэн оролцох юм.

Төслийн байршилд 12 га газарт буюу 180 нэгж талбарт иргэд нэгдэж, нэгдсэн зохион байгуулалтад орж, газраа хувь нийлүүлэх зорилгоор “Цайз газрын эздийн Эко хотхон хоршоо”-г байгуулсан юм. 

Таван талт хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаас хойш жил гаруйн хугацаанд  урьдчилсан суурь судалгаа, Техник Эдийн Засгийн Үндэслэл болон хөрөнгө оруулалтын тооцооллын ажлууд хийгдсэн байна.

Төслийн хүрээнд эхний ээлжийн 20 айлын амины орон сууцны загвар төслийг хэрэгжүүлэх газар эзэмшигч 5 иргэнтэй 3 талт гэрээ байгуулан, барилга угсралтын ажлыг эхлүүллээ.

                                                                                                                                                           П.Болор                       

"ЦАЙЗ ЭКО ХОТХОН" ТӨСЛИЙН ЭХНИЙ ЭЭЛЖИЙН ОРОН СУУЦ БАРИГДАЖ ЭХЭЛЛЭЭ  
Тэнхлэг зууч ХХК - Facebook