"БАГАНАТ" ХОРООЛЛЫН ГУРАВДУГААР ЭЭЛЖ 9-Р САРД АШИГЛАЛТАНД ОРНО

2019/06/03
"БАГАНАТ" ХОРООЛЛЫН ГУРАВДУГААР ЭЭЛЖ 9-Р САРД АШИГЛАЛТАНД ОРНО

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр 32 аж ахуйн нэгж ажиллаж байна.

Төсөл хэрэгжүүлэгчдээс “Баганат Өргөө”, “Гангар Инвест”, “Цагаан Хуаран”, “ Зургаан Талт”, “Бэрэн" групп, “Пример Инвестмент”, “Бармон”, “Грийн Ресурс Констракшн” “Хера Пропертийз” зэрэг компаниуд төслөө амжилттай хэрэгжүүлэн газраа чөлөөлсөн иргэдийг орон сууцанд нь оруулж, дараа дараагийн ээлжийн орон сууцны барилгын ажлыг үргэлжлүүлсээр байна.

Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт төсөл хэрэгжүүлэгч “Баганат Өргөө” компанийн хувьд одоогийн байдлаар гуравдугаар ээлжийн 288 айлын орон сууцны барилгын ажлыг үргэлжлүүлж байгаа бөгөөд энэ оны 9-р сард ашиглалтанд оруулна.

Тус компанийн хувьд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд өнгөрсөн онуудад 358 айлын орон сууцыг ашиглалтанд оруулж, газраа чөлөөлсөн 200 гаруй айлыг орон сууцанд оруулжээ.

                                                                                                                                                            П.Болор                               

"БАГАНАТ" ХОРООЛЛЫН ГУРАВДУГААР ЭЭЛЖ 9-Р САРД АШИГЛАЛТАНД ОРНО  
Тэнхлэг зууч ХХК - Facebook