ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭНД 7217 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАНД ОРЖЭЭ

2019/05/24
ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭНД 7217 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАНД ОРЖЭЭ

2013 оноос эхэлсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд нийтдээ 90 орчим мянган айлын орон сууц ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй.

Одоогийн байдлаар 7217 айлын орон сууц ашиглалтанд ороод байна. 

"Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд энэ жил 4000 орчим айлын орон сууц ашиглалтанд оруулах боломжтой" гэж Орон Сууцны Дэд Бүтцийн Газрын орлогч дарга Б.Азжаргал ярьсан.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр 32 аж ахуйн нэгж ажиллаж байна. 

Эдгээрээс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Батлан Хамгаалахын Их Сургуулийн орчимд төсөл хэрэгжүүлэгч “Гангар Инвест”, “Баганат Өргөө” компани, Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт төсөл хэрэгжүүлэгч “Цагаан хуаран”, “Зургаан талт",  Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, 7-р хороололд төсөл хэрэгжүүлэгч “Бэрэн” групп, Баянгол дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт төсөл хэрэгжүүлэгч “Грийн ресурс”, СХД-ийн нутаг дэвсгэрт төсөл хэрэгжүүлэгч "Стандарт Проперти", "Хера холдинг" зэрэг компаниуд төслөө амжилттай хэрэгжүүлж, газраа чөлөөлсөн иргэдийг орон сууцанд оруулаад байгаа юм.

Үүний зэрэгцээ иргэдтэй байгуулсан гэрээгээ зөрчсөн, төслөө цаашид хэрэгжүүлэх боломжгүй болсон компаниудын хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас 633 өрх орон гэргүй болсон тухай яригдаж байлаа.

Газар чөлөөлөх болон газар чөлөөлсөн иргэдийн нийгмийн асуудлыг төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж хариуцах үүрэгтэй хэдий ч нийслэлийн зүгээс арга хэмжээ авч 410 айлыг нь орон сууцанд оруулсан бөгөөд үлдсэн 223 айлыг энэ онд багтаан байранд оруулахаар төлөвлөжээ.

                                                                                                                                                            П.Болор               

ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭНД 7217 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАНД ОРЖЭЭ  
Тэнхлэг зууч ХХК - Facebook