972 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ДИЙЛЭНХИЙГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ТҮРЭЭСЛҮҮЛНЭ

2019/05/21
972 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ДИЙЛЭНХИЙГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ТҮРЭЭСЛҮҮЛНЭ

"Буянт-Ухаа-2" хорооллын 972 айлын орон сууцны тодорхой хувийг түрээслүүлэх үү, бүгдийг нь түрээслүүлэх үү гэдгийг Засгийн Газар удахгүй шийднэ. 

972 айлын орон сууцыг энэ сард багтааж ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн талаар албаныхан ярьсан. 

Орон сууц ашиглалтанд орсны дараа,  6-р сард "Түрээсийн орон сууц хөтөлбөр"-т хамрагдах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэх юм.

"Буянт-Ухаа-2" хорооллын 972 айлын орон сууцыг бүгдийг нь түрээслүүлэх шийдвэр гарсан тохиолдолд 414 айлын орон сууцыг нь  төрийн албан хаагчдад түрээслүүлэх юм байна. 

-Залуу гэр бүл

-Төрийн албан хаагч 

-Хувийн хэвшилд ажиллагсад 

-Хувиараа хөдөлмөр эрхлэгчид

-Өрх толгойлсон эцэг, эх 

-0-18 насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх 

-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдгээрийг халамжилдаг гэр бүл

-Байгалийн гамшигт нэрвэгдэж орон гэргүй болсон өрх түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах ёстой. 

Удахгүй ашиглалтанд орох 972 айлын орон сууцны дийлэнхийг төрийн албан хаагчдад түрээслүүлэхээр төлөвлөөд байгаа гэсэн үг. 

"Түрээсийн орон сууцыг өмчлүүлөх тухай журам" саяхан гарсан учраас иргэд орон сууцаа түрээсэлж байгаад өөрийн болгож авах боломж нээгдээд байна.

Орон сууц ашиглалтанд орж, цахим бүртгэл эхлэх үед дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно.

                                                                                                                                                              П.Болор                                         

972 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ДИЙЛЭНХИЙГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ТҮРЭЭСЛҮҮЛНЭ  
Тэнхлэг зууч ХХК - Facebook