ХАНЫН МАТЕРИАЛ ОРЧИМД 1100 АЙЛЫН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ БАРИГДАНА

2019/05/17
ХАНЫН МАТЕРИАЛ ОРЧИМД 1100 АЙЛЫН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ БАРИГДАНА

Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын Материал орчимд  баригдах 1100 айлын түрээсийн орон сууцны бэлтгэл ажил 90 хувьтай, одоогоор тус төслийн талбайд гадна инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажил хийгдэж байна.

1100 айлын орон сууц нь, зөвхөн түрээслүүлэх, түрээслүүлээд өмчлүүлэх хэлбэрээр зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах зорилго бүхий "Түрээсийн орон сууц" төслийн хүрээнд баригдах юм.

1100 айлын орон сууцны төслийн урьдчилсан төлөвлөлтөөс танилцуулахад:

Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын Материал орчмын 5 га газарт хэрэгжих бөгөөд 1100 өрхийн 10 блок 10-12 давхар бүхий 942 айлын орон сууц, 6О гаруй айлын нам давхрын орон сууц, 250 хүүхдийн цэцэрлэг,  685 машины дулаан зогсоол,  267 машины ил зогсоолтой байхаар төлөвлөгджээ.

Төслийн барилгажих талбай 34%, зам, талбай, тоглоомын талбай 55%, ногоон байгууламж 14%-ийг эзлэх юм.

Орон сууц нь 30-70 м.кв талбайтай байх бөгөөд иргэд зөвхөн түрээслээд амьдрах, түрээслэх хугацаандаа урьдчилгаа 30 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө хуримтлуулсны дараа ипотекийн зээлд хамрагдах, түрээслэх хугацаандаа орон сууцны үнийг хувааж төлөөд өөрийн болгох зэрэг нөхцлөөр гэрээ байгуулан уг орон сууцанд амьдрах боломжтой.

1100 айлын орон сууцны барилгын ажил удахгүй эхэлж ирэх жилээс эхний блокууд ашиглалтанд орно.

Төслийн талбарт хийгдэж байгаа гадна инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажилтай “Нийслэлийн Орон Сууцны Корпораци”-ийн захирал Б.Сүхбаатар болон бусад албаны хүмүүс танилцлаа.

                                                                                                                                                            П.Болор                          

ХАНЫН МАТЕРИАЛ ОРЧИМД 1100 АЙЛЫН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ БАРИГДАНА  
Тэнхлэг зууч ХХК - Facebook