Х.БАДЕЛХАН: БХБЯ НИЙСЛЭЛТЭЙ ХАМТРАН 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

2019/05/13
Х.БАДЕЛХАН: БХБЯ НИЙСЛЭЛТЭЙ ХАМТРАН 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

арилга Хот Байгуулалтын сайд Х.Баделхан, дэд сайд Б.Мөнхбаатар тэргүүтэй төлөөлөл Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон холбогдох нийслэлийн төр захиргааны байгууллагын удирдлагуудтай ажил хэргийн уулзалт өрнүүллээ. 

Барилга Хот Байгуулалтын Яам иргэдийг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах, орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллаж буй бөгөөд Ерөнхий сайд, Засгийн Газраас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу 100 мянган айлын орон сууц барихаар төлөвлөж байна. Энэ хүрээнд төр, захиргааны байгууллагууд нягт хамтран ажиллах нь чухал байгааг уулзалтын үеэр талууд онцоллоо.  

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг уялдуулж хэрэгжүүлэх, чөлөөлөгдсөн газраа ашиглах, цаашлаад нөхөн төлбөр олгож иргэдээс газрыг авах, хотоос зайдуу газруудад байгальд ээлтэй дэд бүтцийг нь бий болгож орон сууц барих зэрэг олон хувилбарыг хэрэгжүүлэх боломжтой талаар санал солилцов. 

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан “Манай яам, хотын захиргаатай хамтран 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг эрчимжүүлэн, зарим холбогдох асуудлыг Засгийн Газрын түвшинд хэлэлцэн шийдвэрлүүлэн ажиллах нь зүйтэй” гэж онцоллоо. 

Энэ хүрээнд БХБЯ болон Улаанбаатар хотын захиргааг хамарсан өргөн хүрээнд ажиллах ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийг Барилга Хот Байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар ахлахаар боллоо.

Түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх хүрээнд баригдаж буй “Буянт-Ухаа-2" хорооллын хоёрдугаар ээлжийн 972 айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажил дуусаж байгаа бөгөөд энэ долоо хоногт Засгийн Газрын хуралдаанаар оруулан эцэслэн шийдвэрлэхээр тохиролцлоо.

Мөн хоёр талын уулзалтаар Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж болон “Харгиа” цэвэрлэх байгууламж, Эмээлтийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцсон юм. 

Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламж барих ажил урагштай явж буй бөгөөд компаниа сонгож, гэрээгээ байгуулаад байна. Энэ нь урт хугацааны асуудал бөгөөд шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орох хүртэлх хугацаанд  олон жил хуримтлагдсан лагийг үнэргүйжүүлэх, усгүйжүүлэх арга хэмжээ авч байна гэж сайд Х.Баделхан мэдээллээ.

Х.БАДЕЛХАН: БХБЯ НИЙСЛЭЛТЭЙ ХАМТРАН 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ  
Тэнхлэг зууч ХХК - Facebook