ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦЫГ ӨМЧИЛЖ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2019/04/10
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦЫГ ӨМЧИЛЖ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Засгийн Газрын өнөөдрийн хуралдаанаар "Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх тухай журам"-ыг баталлаа. 

"Орон сууц түрээслэгч иргэд тухайн түрээслүүлэгч байгууллагад хүсэлт гаргаснаар өмчилж авч болно. Үүний тулд иргэн түрээсийн төлбөр дээрээ тодорхой хэмжээний мөнгө нэмж төлөөд урьдчилгаа 30 хувийг бүрдүүлсэн тохиолдолд ипотекийн зээлд хамрагдаж болно. Мөн тав хүртэлхи жилийн дотор түрээсийн төлбөрөөс гадна тухайн орон сууцны үнийг тав хувааж төлөөд өөрийн өмчлөлд авч болно. Журам өнөөдрөөс эхлэн хэрэгжинэ. Өнгөрсөн хугацаанд төлсөн түрээсийн төлбөрийг тооцохгүй" гэж  БХБ-ын сайд Х.Баделхан танилцуулсан юм.

Журам батлагдсан тул түрээсийн орон сууцанд амьдрах иргэд доорхи хувилбаруудаас сонгох боломжтой болж байна.

1.Түрээсийн гэрээгээр 5 жил хүртэлхи хугацаагаар амьдрах,

2.Түрээслээд түрээсийн төлбөр дээрээ тодорхой хэмжээний мөнгө нэмж төлөөд ипотекийн зээлд хамрагдах урьдчилгаа 30 хувиа бүрдүүлсэн нөхцөлд уг зээлд хамрагдаж тухайн орон сууцаа өмчлөх, 

3.Түрээсийн 5 жилийн хугацаанд түрээсийн төлбөрөөс гадна тухайн орон сууцны үнийг тав хувааж төлөөд өөрийн өмчлөлд шилжүүлж авах

                                                                                                                                                                П.Болор                                                                                                                                                                                

Холбоотой мэдээ: http://shinebair.mn/post/714/

                                   http://shinebair.mn/post/697/

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦЫГ ӨМЧИЛЖ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО  
Тэнхлэг зууч ХХК - Facebook