ДЭЛХИЙН АВАРГА Ц.РАДНААД "ХАНБОГД РЕСИДЕНС" ХОРООЛОЛД 2 ӨРӨӨ БАЙР БЭЛЭГЛЭЛЭЭ

2019/04/04
ДЭЛХИЙН АВАРГА Ц.РАДНААД "ХАНБОГД РЕСИДЕНС" ХОРООЛОЛД 2 ӨРӨӨ БАЙР БЭЛЭГЛЭЛЭЭ

Польш улсын Торун хотноо болж өнгөрсөн хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-ээс гурван алт, нэг мөнгөн медаль хүртсэн, ахмад тамирчин Ц.Раднаа гуайд Кёкюшүзан Д.Батбаяр, Улсын заан Ч.Батзориг нарын "Хөрш заанууд" компанийн зүгээс "Шинэ Яармаг төсөл - Ханбогд ресиденс" хороололд 2 өрөө байр бэлэглэлээ.

Энэхүү арга хэмжээ "Ханбогд ресиденс" хорооллын барилгын талбайд болж, 5 блок орон сууцны  угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа компаниудын ажилчид оролцсон юм.

80 гаруй орны 500 орчим тамирчин оролцсон мастеруудын ДАШТ-нд амжилттай оролцон, эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон Ц.Раднаа гуай:

"Та бүхэнд маш их баярлалаа. Эрүүл энх байж, ажил хөдөлмөр нь өндөр байхыг хүсэн ерөөе" гэлээ.

"Ханбогд ресиденс" нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, оффис, худалдаа үйлчилгээний төв бүхий 29 блок, 2800 гаруй айлын орон сууцны хороолол бөгөөд Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт, хотын төвөөс 6 км-ын зайд, шинэ суурьшлын төвд баригдаж байна.

"Ханбогд ресиденс" хорооллын баруун талд "Хүннү Малл" худалдаа үйлчилгээний төв, чанх ар талд нь" Вива Сити" хороолол байрладаг юм.

                                                                                                                                                             П.Болор                                                                                                                                                                      

ДЭЛХИЙН АВАРГА Ц.РАДНААД "ХАНБОГД РЕСИДЕНС" ХОРООЛОЛД 2 ӨРӨӨ БАЙР БЭЛЭГЛЭЛЭЭ  
Тэнхлэг зууч ХХК - Facebook