“ХУУЛЬ САХИУЛАГЧ-1" ХОТХОНЫ А БЛОК АШИГЛАЛТАНД ОРЛОО

2019/04/04
“ХУУЛЬ САХИУЛАГЧ-1" ХОТХОНЫ А БЛОК АШИГЛАЛТАНД ОРЛОО

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын орон сууцны “Хууль сахиулагч-1” хотхоны “А” блок болох 61 айлын орон сууц ашиглалтанд орж, нээлтийн үйл ажиллагаа боллоо. 

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх асуудлын хүрээнд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа энэхүү  хотхоны “Б” блок энэ оны 06 дугаар сард ашиглалтанд орох юм.

Нээлтийн үйл ажиллагаанд Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Ц.Нямдорж, Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Х.Доржсүрэн, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр, “Бавгар” ХХК-ийн захирал Х.Оюун болон цагдаагийн алба хаагчид, тэдний гэр бүлийнхэн оролцлоо.

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн албаны нохой сургалтын хэлтсийн үнэрийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн ахмад Ц.Алтанцоожид шинэ байрных нь түлхүүрийг Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Ц.Нямдорж гардуулан өглөө.

Барилгын ажлын хэсгийг Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр ахалж, гүйцэтгэгчээр “Бавгар”  ХХК ажиллажээ.

“ХУУЛЬ САХИУЛАГЧ-1" ХОТХОНЫ А БЛОК АШИГЛАЛТАНД ОРЛОО  
Тэнхлэг зууч ХХК - Facebook