АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭН ЭЗЭМШЭЭД ХОЁР БОЛОН ТҮҮНЭЭС ЖИЛ АШИГЛААГҮЙ ГАЗРЫН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛНА

2019/04/02
АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭН ЭЗЭМШЭЭД ХОЁР БОЛОН ТҮҮНЭЭС ЖИЛ АШИГЛААГҮЙ ГАЗРЫН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛНА

Нийслэлийн хэмжээнд эзэмшил газрынхаа орчныг бохирдуулж, газраа зориулалтын дагуу ашиглаагүй иргэн, аж ахуйн нэгжүүдийн талаар Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын дэд дарга С.Даваасүрэн мэдээлэл хийлээ. 

"Зарим аж ахуйн нэгж, иргэн арав гаруй жилийн өмнө газрын эзэмшил авчихаад өнөөг хүртэл ашиглахгүй, орчныг доройтуулж байгаа байдал их байна. Тухайн газрыг ашиглалгүй хоёр жил болоход газрын зөвшөөрлийг цуцлах эрх зүйн орчин үүсдэг. Төвийн 6 дүүрэгт нийт 116 газар илэрсэн. Энэ бүгд эзэмших зөвшөөрөлтэй газрууд. Зарим аж ахуйн нэгж байгууллага энэхүү шийдвэрийг эсэргүүцэх байх. Бүхэл бүтэн 10 гаруй жил хүндэтгэн үзэх шалтгаан гэж байхгүй. Тиймээс бид хуулиа л дагана" гэсэн юм. 

Нийслэл, дүүргүүдийн Газрын Алба нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь /Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ/ хэсэгт заасан иргэн, ААН-үүдтэй байгуулсан газар эзэмших эрхийн гэрээг жил бүр дүгнэх үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан дээрхи зөрчлүүд арилахгүй, давтан гарсаар байна гэж С.Даваасүрэн дарга онцолсон.

Иргэн, аж ахуйн нэгжүүд эзэмшил газраа зориулалтын дагуу 2 ба түүнээс дээш жил ашиглаагүйгээс дараахи нөхцөл байдал үүсээд байна. Үүнд:

1. Тухайн газарт хог хаягдал ихээр цуглан, байгалийн унаган төрх алдагдах, орчин тойронд эвгүй үнэр тархах, хөрсний бохирдол, нян бактери үржих зэрэг сөрөг нөлөөллөөс иргэдийн амьдрах орчин доройтох, мөн тухайн газарт хог ургамал ихээр ургаснаас иргэдийн харшил ихсэх шалтгаан болох,

2. Барилга барихаар газар шорооны ажил хийсэн нүх, суурийн ул бетон, суурийн ажил хийсэн нүхнүүд нь олон жил болсноос бороо, үер, усны нөлөөгөөр эрэг нь нурах, зэргэлдээ байрлах барилгын хийцэд нөлөөлж, суулт, хагарал үүсэх, бага насны хүүхдүүд унаж бэртэх зэрэг иргэдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх,

3. Баригдаад олон жил болсон, ашиглалтын шаардлага хангахгүй хашаанууд нь нурж хүн бэртэх, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөх болон олон жил ашиглаагүй хашаанд архидан согтуурах түүнээс үүдэн гэмт хэрэг үүсэх зэрэг эрсдэлтэй байна.

Хоёр болон түүнээс дээш жил  газраа ашиглаагүй 116 иргэн аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцлана гэж мэдэгдлээ.

       Эзэмшил газрынхаа орчныг бохирдуулж, доройтуулсан, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёроос дээш жил ашиглаагүй, иргэн ААН-үүдийн тоо

Д/д                             Дүүрэг                          Иргэн, ААН-ийн тоо
 1
                              Баянзүрх
                                    26
 2
                              Хан-Уул
                                    25
 3
                             Сонгинохайрхан
                                    37
 4
                             Сүхбаатар
                                    11
 5
                              Баянгол
                                    15
 6
                              Чингэлтэй
                                     2
 
                              Нийт
                                 116

 

АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭН ЭЗЭМШЭЭД ХОЁР БОЛОН ТҮҮНЭЭС ЖИЛ АШИГЛААГҮЙ ГАЗРЫН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛНА  
Тэнхлэг зууч ХХК - Facebook