ХУУЧИН ОРОН СУУЦЫГ ДАХИН БАРИЛГАЖУУЛАХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 823 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАНД ОРЖЭЭ

2019/03/20
ХУУЧИН ОРОН СУУЦЫГ ДАХИН БАРИЛГАЖУУЛАХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 823 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАНД ОРЖЭЭ

Улаанбаатар хотын хэмжээнд Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын Улсын ахлах байцаагчийн 4 удаагийн шийдвэрээр иргэдийн амьдрах таатай нөхцөл бүрдээгүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 234 барилгын ашиглалтыг хориглосон юм.

Эдгээр хуучин орон сууцанд 6321 өрхийн 21.500 гаруй  иргэн амьдарч байна.

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн дагуу ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагаа нь иргэдийн санал дээр тулгуурлан зохион байгуулагддаг бөгөөд сууц өмчлөгчдийн 80 хувь нь төслийг дэмжсэнээр хэрэгжих боломжтой байдаг. 

Иргэдийн саналыг үндэслэн Нийслэлийн Засаг Даргын 14 удаагийн захирамжаар 6 дүүргийн ашиглалтын шаардлага хангахгүй 145 барилгыг буулган, дахин барилгажуулах тухай шийдвэр гарсан.

2019 оны 1 дүгээр улирлын байдлаар 823 айлын 8 орон сууцыг ашиглалтанд оруулсан, 2019 онд дахин  8 орон сууцыг  шинээр ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа талаар холбогдох албаныхан ярьж байна.

Төсөл хэрэгжүүлэгч шалгараагүй 157 барилгыг дахин барилгажуулах талаар иргэдийн гаргасан санал хуульд заасан хэмжээнд бүрдээгүй, төсөл хэрэгжүүлэхээс оршин суугчид нь татгалзсан байдалтай байгаа юм.

                                                                                                                                                               П.Болор                   

ХУУЧИН ОРОН СУУЦЫГ ДАХИН БАРИЛГАЖУУЛАХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 823 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАНД ОРЖЭЭ  
Тэнхлэг зууч ХХК - Facebook