“АЙ ДИ СИ ПРОПЕРТИ" КОМПАНИ АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ОРОН СУУЦЫГ ДАХИН БАРИЛГАЖУУЛНА

2019/03/11
“АЙ ДИ СИ ПРОПЕРТИ" КОМПАНИ АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ОРОН СУУЦЫГ ДАХИН БАРИЛГАЖУУЛНА

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын Улсын ахлах байцаагчийн 2014 оны 01-01/05, 2016 оны 01-01/08, 2017 оны 02-01/03 дугаар шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 234 барилгын ашиглалтыг хориглосон юм.

Иргэдийн аюулгүй тав тухтай орчныг хангах үүднээс ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин барилгажуулах  төсөл нийслэлийн хэмжээнд 2014 онд эхэлж тав дахь жилдээ үргэлжилж байна. 

Ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон орон сууцны зориулалттай 234 барилгаас 145 барилгыг буулган шинээр барих Нийслэлийн Засаг Даргын захирамж гарч улмаар төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах сонгон шалгаруулалт зарласаар ирсэн. 

Нийслэлийн Засаг Даргын захирамжаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны 200, 201, 202 дугаар барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчээр “Ай Ди Си Проперти” ХХК-г батламжилж, Нийслэлийн Хот Төлөвлөлт Ерөнхий Төлөвлөгөөний Газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга төсөл хэрэгжүүлэгчийн батламжийг гардуулан өглөө.

Буулгаж шинээр барих тухай Нийслэлийн Засаг Даргын захирамж гарсан 145 барилгаас 77 барилга нь төсөл хэрэгжүүлэгчтэй болж, иргэдтэйгээ гурван талт гэрээгээ байгуулсан. Төсөл хэрэгжүүлэгч шалгарсан 77 барилгаас 531 айлын 27 орон сууцны барилгыг буулгаж шинээр орон сууц барьж байна. 

                                                                                                                                                                  П.Болор

                                                                                                                                                                            

“АЙ ДИ СИ ПРОПЕРТИ" КОМПАНИ АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ОРОН СУУЦЫГ ДАХИН БАРИЛГАЖУУЛНА  
Тэнхлэг зууч ХХК - Facebook