PROPERTY INVESTMENT ULAANBAATAR 2019

2019/02/26
PROPERTY INVESTMENT ULAANBAATAR 2019

"Монкон Пропертис" ХХК-аас  зохион байгуулсан PROPERTY INVESTMENT ULAANBAATAR 2019 арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө.

Уг арга хэмжээнд Барилга Хот Байгуулалтын Яам, Сангийн Яам, Үндэсний Хөгжлийн Газар, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Нийслэлийн Хот Төлөвлөлт Ерөнхий Төлөвлөгөөны Газар, Монголын Ипотекийн Корпораци, Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо, Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо, Монголын Бизнесийн Зөвлөл, Хаан Банк зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагууд дэмжин оролцсон юм.

 

Арга хэмжээний үеэр:

“МУ-ын эдийн засаг, төрөөс баримтлах бодлого”,

“Орон сууцны зээлийн санхүүжилт, барилгын салбар дахь нөлөөлөл”,

“Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, цаашдын чиг хандлага”,

“Барилгын салбарт хөрөнгө оруулалт татах боломжууд” хэлэлцүүлгүүд өрнөж оролцогчид санал бодлоо солилцлоо.

"Тэнхлэг зууч" ХХК-аас “Улаанбаатар хотын орон сууцны зах зээлийн судалгаа”, ММCG ХХК-иас “Барилгын төслийн эрэлтийн үнэлгээ”-г оролцогчдод танилцуулсан юм.

PROPERTY INVESTMENT ULAANBAATAR 2019  
Тэнхлэг зууч ХХК - Facebook