МЕТР КВАДРАТ НЬ 1 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ ОРОН СУУЦ БАРИНА

2019/02/23
МЕТР КВАДРАТ НЬ 1 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ ОРОН СУУЦ БАРИНА

Азийн Хөгжлийн Банкны 133 сая ам.долларын санхүүжилтээр Улаанбаатар хотод 10 мянган айлын орон сууц барих төсөлд хамтран ажиллах гэрээнд талууд өнгөрсөн оны 12-р сард гарын үсэг зурсан.

Нэг м.кв-ыг нь сая төгрөгт нийцүүлэхээр төлөвлөж буй  орлогод нийцсэн, эко орон сууцны төслийн бүтээн байгуулалтын ажил энэ хавар эхэлнэ.

Санхүүжилтийн 80 саяыг Азийн Хөгжлийн Банкнаас бага хүүтэй хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгох бол "Уур амьсгалын ногоон сан"-гаас 50 сая ам.доллар, "Дэвшилтэт технологийн сан"-гаас 3 сая ам.долларын буцалтгүй тусламж олгож байгаа аж.

Мөн нэмэлтээр 300 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг барилгын компаниуд, арилжааны банкууд, төслийн үр дүнг хүртэгчид зэрэг оролцогч талуудаас босгохоор тооцоолжээ. 

Төслийн хүрээнд нийтийн аж ахуйн үйлчилгээгээр хангагдсан, ногоон байгууламж, дэлгүүр хоршоо болон ажлын байрны хүртээмж сайтай, байгаль орчинд ээлтэй 20 орчим шинэ эко хороололд 10000 айлын орон сууц барих юм. 

10000 айлын орон сууцны 1500 нь түрээсийн орон сууц байх бол 5500 нь орлогод нийцсэн орон сууц байна. Харин үлдсэн 3000 орон сууц нь зах зээлийн үнээр борлуулагдах ажээ. 

Эко хорооллуудыг бий болгох энэхүү ажил нь газрыг сайн дурын үндсэн дээр орон сууцаар солих зарчимд тулгуурлан хэрэгжих юм. 

Төлөвлөж буй эко хорооллын нутаг дэвсгэрт газар өмчилдөг эзэмшдэг иргэн нь гэр горооллын хашаа, байшингаас шинэ орон сууцанд шилжин суурьших хөтөлбөрт хамрагдах эсэхээ өөрөө сонгох ажээ.                                                                                                                                                                                                                                                                                                

                                                                                                                                                                 П.Болор                                                                                                                                                    

 

МЕТР КВАДРАТ НЬ 1 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ ОРОН СУУЦ БАРИНА  
Тэнхлэг зууч ХХК - Facebook