ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ҮНЭЛГЭЭНИЙ БҮС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2019/01/28
ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ҮНЭЛГЭЭНИЙ БҮС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх газрын үнэлгээний бүсийг 21 жилийн дараа шинэчлэн баталлаа.

Засгийн Газрын 2018 оны 182 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийг 16 бүстэй, Налайх дүүргийг 12 бүстэй, Багануур дүүргийг 9 бүстэй, Багахангай дүүргийг 2 бүстэй байхаар тогтоосон.

Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хязгаар О,1-1,О хувь” гэж заасан тул 1 м2 газрын төлбөрийн дээд үнэ 1408 төгрөг, доод үнэ 4 төгрөг боллоо.

Газрын үнэлгээний бүсийг шинэчлэх ажлын хүрээнд Нийслэлийн Газрын Албанаас “Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох, итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай тогтоолын төсөл”-ийг бэлтгэн дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьснаар 8 дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарч, Хууль Зүй Дотоод Хэргийн Яаманд хянагдан Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн.

Улмаар Төрийн мэдээлэлийн эмхтгэлд хэвлэгдэж, www.legalinfo.mn эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд байршаад байна.

Эдгээр ажлуудтай уялдуулан Нийслэлийн Газрын Албанаас газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, бүсийн хил хязгаарыг батлан гаргасны дагуу газар эзэмшигч, ашиглагч нийт 21000 орчим иргэн, хуулийн этгээдийн гэрээг шинэчлэх ажлыг эхлүүлжээ.

                                                                                                                                                              П.Болор

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ҮНЭЛГЭЭНИЙ БҮС ШИНЭЧЛЭГДЛЭЭ  
Тэнхлэг зууч ХХК - Facebook