БАНК ӨӨРИЙН САНХҮҮЖИЛТЭЭР БАРИГДСАН ОРОН СУУЦЫГ ХУДАЛДАН АВАХЫГ ТУЛГАСАН ТОХИОЛДОЛД АРГА ХЭМЖЭЭ АВНА

2019/01/14
БАНК ӨӨРИЙН САНХҮҮЖИЛТЭЭР БАРИГДСАН ОРОН СУУЦЫГ ХУДАЛДАН АВАХЫГ ТУЛГАСАН ТОХИОЛДОЛД АРГА ХЭМЖЭЭ АВНА

Энэ оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн "Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам"-ын 7.1-д: 

-"Санхүү, төсвийн болон орон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Монголбанк орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн зориулалт, ашиглалт, эргэн төлөлтөд хамтран хяналт тавих бөгөөд хяналтыг хэрэгжүүлэхтэй холбоотой нарийвчилсан харилцааг энэ журмын 5.1-д заасан гэрээгээр зохицуулна" гэж заасан. 

5.1-д заахдаа: "Засгийн Газраас орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн хэмжээг тухайн жилийн улсын төсөвт тусган батлуулах бөгөөд Сангийн яам, Барилга, Хот Байгуулалтын яам, Монголбанк болон Санхүүгийн Зохицуулах Хорооны хооронд орон сууцны хөнгөлөлттэй зээлийн гэрээг байгуулан Монголбанкаар дамжуулан арилжааны банкинд олгоно" гэсэн байна.

Арилжааны банкинд олгосон орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг зориулалтын дагуу зарцуулаагүй, шаардлага хангасан иргэний зээлийн өргөдлийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан, эсхүл өөрийн олгосон зээлээр баригдсан орон сууцыг худалдан авахыг тулгасан тохиолдолд санхүү, төсвийн болон орон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Монголбанкны зүгээс:

-Тухайн банкны санхүүжилтийн чөлөөт эх үүсвэрийг буцаан татах;

-Тухайн арилжааны банкинд орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэр дахин олгохгүй байх арга хэмжээг авах юм байна.

Арилжааны банк нь орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг зориулалтын дагуу зарцуулаагүй, шаардлага хангасан зээлийн өргөдлийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан, өөрийн олгосон зээлээр баригдсан орон сууцыг худалдан авахыг тулгасан бол иргэд  гомдлоо Монголбанкинд хандан гаргах боломжтой юм.

                                                                                                                                                             П.Болор                                                                                                                                                                              

 

БАНК ӨӨРИЙН САНХҮҮЖИЛТЭЭР БАРИГДСАН ОРОН СУУЦЫГ ХУДАЛДАН АВАХЫГ ТУЛГАСАН ТОХИОЛДОЛД АРГА ХЭМЖЭЭ АВНА  
Тэнхлэг зууч ХХК - Facebook