ЦАГДАА ХОТХОН-АМГАЛАН" ЦОГЦОЛБОРЫН 2-Р ЭЭЛЖИЙН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАНД ОРЛОО

2019/01/17
ЦАГДАА ХОТХОН-АМГАЛАН" ЦОГЦОЛБОРЫН 2-Р ЭЭЛЖИЙН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАНД ОРЛОО

"Цагдаагийн алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”-ийн  хүрээнд  “Цагдаа хотхон-Амгалан” цогцолборын 2-р ээлжийн 180 айлын орон сууц ашиглалтанд орж, нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Ц.Нямдорж, Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Цагдаагийн Ерөнхий Газрын Санхүү аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, “ЦЭЭБ” ХХК-ийн ерөнхий захирал П.Энхтайван нарын албаны хүмүүс, цагдаагийн алба хаагчид, тэдний гэр бүлийнхэн оролцсон юм.

Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Ц.Нямдорж, Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав нар алба хаагчдад байрны түлхүүрийг гардуулан өглөө.

Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Эргүүл хамгаалалтын газрын Шүүх шүүхийн аюулгүй байдлыг хангах  хэлтсийн алба хаагч, 1-13 насны дөрвөн хүүхдийн аав цагдаагийн ахлагч С.Мягмарсэнгээ агсны  гэргий, үр хүүхдүүдэд 2 өрөө байр, шинэ оны бэлгийг энэ үеэр гардуулан өгсөн юм. 

Барилгын ажлын хэсгийг Цагдаагийн Ерөнхий Газрын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар ахалж, гүйцэтгэгчээр цагдаагийн алба хаагчдын "Цагдаа хотхон 1, 2", “Цагдаа хотхон-Амгалан”  цогцолборын 1-р ээлжийн  орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан  "ЦЭЭБ" ХХК ажиллажээ.

 

                                                                                                                                                          П.Болор                                                                                                                                                                                                                      

ЦАГДАА ХОТХОН-АМГАЛАН" ЦОГЦОЛБОРЫН 2-Р ЭЭЛЖИЙН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАНД ОРЛОО  
Тэнхлэг зууч ХХК - Facebook