ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ, ХУУЧИН ОРОН СУУЦЫГ ДАХИН БАРИЛГАЖУУЛАХ ТӨСЛҮҮДЭД ХӨГЖЛИЙН БАНК ХӨРӨНГӨ ОРУУЛНА

2019/01/10
ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ, ХУУЧИН ОРОН СУУЦЫГ ДАХИН БАРИЛГАЖУУЛАХ ТӨСЛҮҮДЭД ХӨГЖЛИЙН БАНК ХӨРӨНГӨ ОРУУЛНА

2016 оны сүүлчээр Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Монгол Улсын Хөгжлийн Банкны удирдлагууд ажлын хэсэг байгуулж, томоохон төслүүд дээр хамтран ажиллахаар болсон юм.

Одоогийн байдлаар Хөгжлийн Банкин дээр гэр хорооллыг дахин төлөвлөх чиглэлээр нийт 1000 айлын орон сууцны 3 төсөл хэрэгжиж байгаа бөгөөд 2021 онд бүрэн дуусна.

Мөн Хөгжлийн Банкны санхүүжилтээр шинэ суурьшлын бүсэд 5 төсөл хэрэгжүүлж 7000 гаруй айл орон сууцтай болжээ.

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд Хөгжлийн Банк санхүүжилт хийхээр болсноор төсөл хэрэгжүүлэх сонирхолтой аж ахуйн нэгжүүд хөнгөлөлттэй нөхцлөөр зээл авч дахин төлөвлөлтийн ажилд оролцох боломжтой болж байна.

2017 оны хоёрдугаар сард батлагдаж, 4 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн Хөгжлийн Банкны хуульд заасан  шалгууруудыг бүрэн хангасан аж ахуйн нэгжүүдэд санхүүжилт олгоход бэлэн гэдгээ Хөгжлийн Банкны удирдлага илэрхийллээ.

Харин Улаанбаатар хот дэд бүтэц, газартай холбоотой асуудлыг шийдвэрлэж, банкинд баталгаа гаргаж өгөх юм.   

                                                                                                                                                                 П.Болор                                                                                                                                                                          

ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ, ХУУЧИН ОРОН СУУЦЫГ ДАХИН БАРИЛГАЖУУЛАХ ТӨСЛҮҮДЭД ХӨГЖЛИЙН БАНК ХӨРӨНГӨ ОРУУЛНА  
Тэнхлэг зууч ХХК - Facebook