ШШГБ-ЫН АЛБА ХААГЧДЫН 84 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАНД ОРЛОО

2018/12/14
ШШГБ-ЫН АЛБА ХААГЧДЫН 84 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАНД ОРЛОО

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын 84 айлын орон сууцны түлхүүр гардуулах ёслолын ажиллагаа боллоо. 

Энэхүү арга хэмжээнд Хууль Зүй Дотоод Хэргийн сайд Ц.Нямдорж, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр болон гүйцэтгэгч “ЦЭЭБ” компанийн ерөнхий захирал П.Энхтайван, орон сууцанд орж буй иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Тус орон сууцны барилгыг богино хугацаанд барьж ашиглалтанд оруулан, алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэн, ая тухтай амьдрах, ар гэртээ санаа зоволгүйгээр албан үүргээ гүйцэтгэх боломж бүрдүүлж байгааг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж дурдаад хууль зүйн салбарын хэмжээнд 2200 гаруй алба хаагчдыг орон сууцтай болгосон, цаашид энэ ажлаа  үргэлжлүүлнэ гэлээ.

Тус байрны 47,13 м.кв орон сууцыг албан үүргээ гүйцэтгэж яваад нас барсан 415 дугаар хаалттай хорих ангийн алба хаагчийн 6 хүүхэдтэйгээ өрх толгойлон үлдсэн эхнэрт нь олгосон юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр жил бүр бодит ажлуудыг хийсээр ирсэн бөгөөд 2006 оноос хойш нийслэлд 758, 16 аймагт 571, нийт 1329 айлын орон сууцыг ашиглалтанд оруулсан байна.

                                                                                                                                                              П.Болор

                                                    

ШШГБ-ЫН АЛБА ХААГЧДЫН 84 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАНД ОРЛОО  
Тэнхлэг зууч ХХК - Facebook