БАНКУУДАД ОЛГОДОГ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЭХ ҮҮСВЭРИЙН ХҮҮГ НЭГ ХУВЬ БОЛГОЖ БУУРУУЛНА

2018/11/15
БАНКУУДАД ОЛГОДОГ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЭХ ҮҮСВЭРИЙН ХҮҮГ НЭГ ХУВЬ БОЛГОЖ БУУРУУЛНА

Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 20-25 хувь, зээлийн хүүг 7 хувь болгох саналыг БХБЯ-ны зүгээс Сангийн Яам, Монголбанкинд удаа дараалан тавьсаар ирсэн ч эдийн засгийн нөхцөл байдал талаасаа боломжгүй гэсэн хариуг өгөөд байгаа юм.

Орон сууцны зээлийн талаар авах нааштай арга хэмжээ нь улсын төсвөөс олгож байгаа санхүүжилт болон өмнөх зээлийн эргэн төлөлтөөр ипотекийн зээлд олгогдож байгаа эх үүсвэр нь  4 хувийн хүүтэйгээр арилжааны банкуудад очиж байсныг 1 хувь болгох.

Ингэснээр арилжааны банкууд нэмээд 200 орчим тэрбум төгрөгийг ипотекийн зах зээл гаргах боломжтой болно. 2017, 2018 онуудад 340 орчим тэрбум төгрөгийг улсын төсөв болон өмнөх зээлийн эргэн төлөлтөөс  ипотекийн зах зээлд зориулан гаргаж байсан бол 500-600 тэрбум төгрөгт хүрч хүртээмж нэмэгдэх аж.

Банкуудад өгч байгаа эх үүсвэрийн хүүг 4 хувиас 1 хувь болгож бууруулснаар ипотекийн зээлийн хүртээмж нэмэгдэх юм байна гэдэг гаргалгааг гаргах гэж ажлын хэсэг бараг бүтэн жил ажиллаж, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч, Барилга Хот Байгуулалтын сайд зөвшилцөлд хүрсэн аж.

Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд хор хөнөөлгүйгээр шийдэж байгаа эхний алхам нь энэ гэж үзээд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор тогтоол гаргууллаа.

Ипотекийн зээлийг улсын төсвөөс, Монголбанкнаас буюу өмнө олгогдсон ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр, арилжааны банкны өөрийн эх үүсвэрээр гэсэн гурван төрлөөр олгож байгаа юм.

2017 онд 10 мянга гаруй айл ипотекийн зээлд хамрагдсан бол 2018 оны аравдугаар сарын байдлаар зургаан мянган айл ипотекийн зээлд хамрагдан орон сууцтай болжээ. 

                                                                                                                                                                   П.Болор

                                                                                                                                                                               

БАНКУУДАД ОЛГОДОГ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЭХ ҮҮСВЭРИЙН ХҮҮГ НЭГ ХУВЬ БОЛГОЖ БУУРУУЛНА  
Тэнхлэг зууч ХХК - Facebook