"ГЭР ХОРООЛЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ САН"-ГААС 87 ИРГЭН ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН ДЭМЖЛЭГ АВЧЭЭ

2018/11/05
"ГЭР ХОРООЛЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ САН"-ГААС 87 ИРГЭН ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН ДЭМЖЛЭГ АВЧЭЭ

Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсэд амьдарч байгаа айл өрх орон сууц худалдан авах тохиолдолд газрыг нь барьцаалах болон худалдаж авах замаар ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг “Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гаас олгох захирамжийг Нийслэлийн Засаг Дарга С.Батболд 2017 оны 6-р сард гаргасан юм.

2018 оны 10-р сарын байдлаар 87 иргэн "Гэр хорооллыг хөгжүүлэх сан"-гаас ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авсан байна.

Хэдийгээр иргэдийн газрыг барьцаалах, худалдаж авах замаар уг хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж байсан ч, шууд худалдан авч байгаа бөгөөд газрын байршил, хэмжээ зэргээс шалтгаалан дээд тал нь 42 сая төгрөгөөр үнэлж байгаа талаар иргэд ярьж байна.

Агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн гэр хорооллын оршин суугчид ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн дэмжлэгт хамрагдахдаа өөрийн амьдран суугаа хашааны газрын ашиглах, өмчлөх эрхээ НӨХГ-т шилжүүлэн газраа Нийслэлийн Газрын санд бүртгүүлнэ.

Тухайн иргэний өмчилж, эзэмшиж байгаа газрын хэмжээ 400 м2-аас доошгүй, арилжааны банкны зүгээс тавьж байгаа ипотекийн зээлийн үндсэн шаардлагыг хангасан байх бөгөөд худалдан авч буй байрны хэмжээ 70 м2-аас илүүгүй, 1м2-ын үнэ 2.000.000 төгрөгөөс хэтрэхгүй үнэтэй байх юм.

Иргэдийн хүсэлтийг Нийслэлийн Гэр Хорооллын Дэд Бүтцийн Газарт хүлээн авч байна.

                                                                                                                                                                  П.Болор                                                                                                                                                                        

"ГЭР ХОРООЛЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ САН"-ГААС 87 ИРГЭН ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН ДЭМЖЛЭГ АВЧЭЭ  
Тэнхлэг зууч ХХК - Facebook