АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ НЬ ТОГТООГДСОН 24 ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫГ БУУЛГААД БАЙНА

2018/11/03
АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ НЬ ТОГТООГДСОН 24 ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫГ БУУЛГААД БАЙНА

Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон 234 орон сууцны барилга байгаа бөгөөд нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын улсын ахлах байцаагчийн 4 удаагийн дүгнэлт гарч, ашиглахыг хориглох шийдвэр гарсан байдаг юм.

Нийслэлийн Засаг Даргын 13 удаагийн захирамжаар дээрхи 234 барилгаас Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх дүүргийн 143 барилгыг дахин төлөвлөж, барилгажуулах тухай шийдвэр гарсан.

Дахин төлөвлөн барилгажуулах захирамж гарсан 143 барилгыг 49 багц төсөл болгож, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй урилга зарласан бөгөөд эдгээрээс 24 багц төслийн хүрээнд нийт 72 барилгыг дахин төлөвлөх ажил хийгдэж байна.

Одоогийн байдлаар нийт 416 айлын 24 орон сууцыг буулгаж, 453 айлын 4 орон сууцыг ашиглалтанд оруулаад байгаа бол он дуусахаас өмнө 5 орон сууцыг шинээр ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн. 

Энд онд буулгасан 15 орон сууцны суурин дээр шинээр барилга угсралтын ажил хийгдэж байгаа бөгөөд 2019 оны 1-3 дугаар улиралд багтаан ашиглалтанд оруулах ажээ.

                                                                                                                                                                  П.Болор                                                                                                                                                                     

АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ НЬ ТОГТООГДСОН 24 ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫГ БУУЛГААД БАЙНА  
Тэнхлэг зууч ХХК - Facebook