ДОРНОГОВЬ АЙМАГТ ХЯМД ҮНЭТЭЙ ОРОН СУУЦНЫ "МАНДАХ НАРАН" ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

2018/10/17
ДОРНОГОВЬ АЙМАГТ ХЯМД ҮНЭТЭЙ ОРОН СУУЦНЫ "МАНДАХ НАРАН" ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангах зорилго бүхий "Мандах наран" төслийн хүрээнд Дорноговь аймагт 1000 айлын орон сууц баригдах бөгөөд тус хорооллын эхний ээлжийн 272 айлын орон сууцыг 2017 оны 12-р сард ашиглалтанд оруулжээ.

1-3 өрөөнүүдийн сонголттойгоор баригдсан эхний ээлжийн орон сууцыг м.кв-ыг 715.000 төгрөгөөр борлуулсан бөгөөд өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд, малчдыг хямд орон сууцаар хангах зорилгоор уг төслийг хэрэгжүүлж байгаа аж.

Харин Сайншанд сумын 2-р багийн нутаг дэвсгэрт  "Мандах наран" хорооллын 2-р ээлжийн орон сууцны барилгын ажил, Замын-Үүд суманд хэрэгжиж байгаа "Мандах наран" хорооллын барилгын ажил үргэлжилж байна.

Түүнчлэн Сайншандад төмөр зам орчимд "Мандах наран" хорооллын 3-р ээлжийн 260 айлын орон сууц баригдаж байна.

"Төслийг хэрэгжүүлэхдээ ашиг хараагүй. Дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг нь аймгаас холбож өгсөн. Нөгөө талаар хилд ойрхон болохоор барилгын материал хямд зэргээс шалтгаалан метр квадратын үнэ хямд байгаа. Манай аймагт үйл ажиллагаа явуулдаг компаниудын хандив, Нутгийн Зөвлөлийн хөрөнгө оруулалтаар төслийг хэрэгжүүлж байна" гэж УИХ–ын гишүүн, Нутгийн Зөвлөлийн дарга Б.Дэлгэр­сайхан ярьсан юм.

"Аймгийн Засаг Даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Иргэдийн худалдан авах чадварт нийцсэн стандартын шаардлага хангасан орон сууцаар хангана” гэж тусгагдсан. Энэ зорилтын хүрээнд хямд үнэтэй орон сууцны "Мандах наран" төслийг нутгийн зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж байна" гэж Дорноговь аймгийн Засаг Дарга Т.Энхтүвшин онцоллоо.

Дорноговь аймгийн Засаг Даргын Тамгын Газрын захиалгаар аймгийн Нутгийн Зөвлөлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа "Мандах наран" төслийн гүйцэтгэгчээр "Гантулга трейд" компани ажиллаж байна.

                               Төмөр зам орчимд баригдаж байгаа "Мандах наран" хорооллын 3-р ээлж

                                                                                                                                                                             П.Болор

ДОРНОГОВЬ АЙМАГТ ХЯМД ҮНЭТЭЙ ОРОН СУУЦНЫ "МАНДАХ НАРАН" ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА  
Тэнхлэг зууч ХХК - Facebook