ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ "МАК" КОМПАНИЙН ЕВРО БЛОК, ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦЛАА

2018/10/15
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ "МАК" КОМПАНИЙН ЕВРО БЛОК, ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦЛАА

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ "МАК" КОМПАНИЙН ЕВРО БЛОКИЙН ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах “МАК” ХХК-ийн Евроблокын  үйлдвэртэй танилцлаа.

Тус үйлдвэр нь 2015 онд байгуулагдсан бөгөөд Монголын зах зээлийн 50 гаруй хувийг дангаараа хангаж байна. 24 цагийн ажиллагаатай энэхүү үйлдвэрт гурван ээлжээр 150 ажилтан байнгын ажлын байраар хангагджээ. 

Евро блокийн үйлдвэр нь Герман технологийн дагуу үйлдвэрлэл явуулдаг бөгөөд хоногт 900 м.куб хөнгөн блок үйлдвэрлэж байгаа аж.

Тус үйлдвэрийн блок нь галд тэсвэртэй, дулаан алдалт бага, нягтаршил өндөр учир ашиглалтын зардал бага гардаг юм байна. 

Үйлдвэр бүрэн чадлаараа жилдээ 270 сая м.куб блокийг зах зээлд нийлүүлэх боломжтой. Зах зээлийн эрэлт нь өндөр учир бүтээгдэхүүний төвлөрөл үүсдэггүй, шууд борлуулагддаг талаар үйлдвэрийн албан тушаалтнууд онцолж байлаа.

Евро хөнгөн блок нь зах зээл дээр нэг м.куб нь 140.500 төгрөгөөр борлуулагдаж байгаа гэлээ.

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ "МАК" КОМПАНИЙН ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ "МАК" компанийн цементийн үйлдвэртэй танилцлаа. Энэхүү үйлдвэр нь дотоодын хэрэглээний цементийн 40 хувийг дангаараа хангадаг бөгөөд 530 орчим ажлын байртай юм байна. 

"МАК" цементийн үйлдвэр нь зуурмагтаа ус ашигладаггүй, хуурай технологи хэрэглэдэг, жилдээ 1 сая тонн цемент, 100 мянган тонн шохойн чулуу үйлдвэрлэх хүчин чадалтай, түүхий эдээ түшиц ордуудаас шууд нийлүүлэлтээр авдаг аж. 

Үйлдвэр Монгол Улсын төсөвт жилд 32.5 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 70-75 орчим сая ам.долларын импортыг орлож, валютын гадагш чиглэсэн урсгалыг хаана  гэж “Монголын Алт” компанийн удирдлагууд үзэж байна.

Тус үйлдвэр нь дотоодын хэрэглээний цементийн 40 хувийг дангаараа хангадаг бөгөөд 530 орчим ажлын байртай, түүхий эд боловсруулах хэсэг, чулуу болон цемент үйлдвэрлэх хэсэг, савлах хэсгээс бүрдэж үйл ажиллагаагаа явуулдаг байна.

                                                                                                                                                                  П.Болор

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ "МАК" КОМПАНИЙН ЕВРО БЛОК, ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦЛАА  
Тэнхлэг зууч ХХК - Facebook