ТЭРЭЛЖ, ГАЧУУРТЫГ АМРАЛТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС БОЛГОН ХӨГЖҮҮЛНЭ

2018/10/11
ТЭРЭЛЖ, ГАЧУУРТЫГ АМРАЛТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС БОЛГОН ХӨГЖҮҮЛНЭ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар Хонхор, Гачуурт тосгон, Тэрэлж орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталлаа.

2030 он гэхэд Гачууртыг 7000 хүн амтай, амралт сувилал, аялал жуулчлал хөгжсөн бүс болгохоор төлөвлөснийг Нийслэлийн  Хот Төлөвлөлт, Ерөнхий Төлөвлөгөөний Газрын дарга Э.Анар танилцуулсан юм.

Тэрэлж орчмыг мөн аялал, жуулчлал, амралт сувиллын бүс болгох бөгөөд хүн амыг нь 4500-аас хэтрүүлэхгүй гэж тооцжээ. Ингэхдээ Мойлтын тохой болон одоогийн суурин үүссэн хэсгийг л суурьшлын бүс болгохоор төлөвлөжээ.

Харин Хонхор тосгоныг хотын шинэ суурьшлын бүс болгохын зэрэгцээ сүүний чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйн бүс болгохоор төлөвлөгөөнд тусгасан байна.

                                                                                                                                                               П.Болор

 

 

 

 

ТЭРЭЛЖ, ГАЧУУРТЫГ АМРАЛТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС БОЛГОН ХӨГЖҮҮЛНЭ  
Тэнхлэг зууч ХХК - Facebook