БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ 900 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИГДАНА

2018/06/29
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ 900 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИГДАНА

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 900 айлын орон сууцны хороолол, инженерийн гадна шугам сүлжээний ажил хийгдэхээр боллоо.

Хорооллын шав тавих ёслолын ажиллагааны үеэр Барилга Хот Байгуулалтын сайд Х.Баделхан:

"УИХ, Засгийн Газрын зүгээс 2020 он хүртэл хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийн хамгийн чухал асуудал нь иргэдийг ая тухтай амьдрах нөхцлөөр хангах, агаарын бохирдлыг бууруулах, орон сууцны тоог нэмэгдүүлэх, нэгдсэн инженерийн шугам сүлжээний ажлыг шинэчлэх юм. 

Дээрхи зорилтын хүрээнд нийслэлийн дүүргүүд, аймгийн төвүүдийн дэд бүтэц, орон сууцны ажлуудыг эхлүүлээд байгаагийн нэг нь Баян-Өлгий аймгийн 900 айлын орон сууцны хороолол, инженерийн гадна шугам сүлжээний ажил болж байна.

Цаашид ч иргэдийг орон сууцжуулах төсөл, хөтөлбөр, арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэх болно. Та бүхний ажил үйлсэд өндөр амжилтыг хүсэн ерөөе” гэв.

Ёслолын арга хэмжээнд Баян-Өлгий аймгийн Засаг Дарга А.Гылымхан, Газар Зохион Байгуулалт, Геодези Зураг Зүйн Газрын дарга Ц.Ганхүү, Барилга Хот Байгуулалтын Яамны Төрийн Захиргаа Удирдлагын Газрын дарга У.Отгонбаяр болон бусад албаны хүмүүс оролцсон байна.

                                                                                                                                                                                                                                                                                                                                             П.Болор

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ 900 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИГДАНА  
Тэнхлэг зууч ХХК - Facebook