"ГАЛЛЕРИА УЛААНБААТАР" ЭНЭ ОНД АШИГЛАЛТАНД ОРНО

2018/06/23
"ГАЛЛЕРИА УЛААНБААТАР" ЭНЭ ОНД АШИГЛАЛТАНД ОРНО

"Төрийн ордон"-ы хажууд, балгас болсон байдалтай олон  жилийг өнгөрөөсөн  "Улаанбаатар таймс" сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг “Таван богд” групп 24 тэрбум төгрөгөөр худалдаж авсан.

Уг барилгыг 1929 оных шиг нь тэр л түүхэн дурсгалт байдлаар нь сэргээн засварлаж, "GALLERIA ULAANBAATAR" нэртэйгээр худалдаа, үйлчилгээний төвийг нээн ажиллуулахаар төлөвлөн барьж байна.

"GALLERIA ULAANBAATAR" төвд Улаанбаатар хотын музейг байрлуулахаар төлөвлөжээ.

Түүнчлэн “Говь” ХК-ийн нэрийн дэлгүүр, банк, Япон, Монгол ресторан, автомашины үзүүлэнгийн танхим, дэлхийд алдартай брэндүүдийн дэлгүүр, үйлчилгээний салбарууд байрлах аж.   

Барилгыг сэргээн засварлах ажлыг дөрөвдүгээр улиралд дуусган, 2018 ондоо багтаан ашиглалтанд оруулах юм.

                                                                                                                                                                 П.Болор

                                                                                                                                                   

"ГАЛЛЕРИА УЛААНБААТАР" ЭНЭ ОНД АШИГЛАЛТАНД ОРНО  
Тэнхлэг зууч ХХК - Facebook